Н.Март: Хүүг минь эхнэр нь хөнөөсөн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Эхнэр нь хүүгийнх нь аминд хүрсэн гэх хэргийн талаар нэгэн ээж байр сууриа илэрхийллээ. Талийгаачийн ээж Н.Мартын ярьснаар Баянгол дүүргийн иргэн Э буюу түүний хүү  2018 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө гэртээ зүрхэн тус газраа хутгалуулан нас баржээ. Энэ хэрэгт холбогдуулан Э-гийн эхнэр Ж.Мөнхтулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар тэрбээр манай редакцид хандан, дэлгэрэнгүй ярилцлага өглөө. 


-Болсон явдлын талаар тодорхой ярилцъя. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Миний хүү Э нь 2018 оны арван­нэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө эхнэртэйгээ маргасны улмаас зүрхэн тус газраа хутгалуулан нас барсан. Баруун мөр болон зүрхэндээ хоёр удаа хутгалуулсан байсан. Би хүүгийнхээ гэр бүлтэй хамт амьдардаг ч тухайн үед эмнэлэгт хэвтсэн байсан юм. Хэрэг гарах үед талийгаач хүү маань, эхнэр, манай бэрийн үеэл дүү охин, хоёр хүүхэдтэйгээ байсан. Манай хүү байгууллагынхаа шилдэг ажилтан болоод ажлынхантайгаа тэр өдөр баяраа тэмдэглэсэн. Эхнэр нь мөн гадуур найзуудтайгаа уулзаад явж байсан байдаг.  Манай бэр ажил тараад 19:45 хойш нөхрийнхөө утасны дуудлагыг аваагүй. Ингээд үүнээс хойш нөхөр нь хамт сууж байсан найзуудынхаа утаснаас удаа дараа тасралтгүй залгаад утсаа авахгүй болохоор нь гэртээ 02:00 цагийн үед ирэхэд нь эхнэр нь ирээгүй байсан юм билээ. Эхнэр нь ирээгүй болохоор эргэж хайж гарсан юм шиг байгаа юм.

Эхнэр нь өдөржингөө утсаа авахгүй байгаад тэр хоёр шөнө гэртээ уулзахдаа маргалдсан. Манай бэр надад хэлэхдээ “Согтуу орж ирээд дарамтлаад, зодоод... дараа нь өөрийгөө хутгалж, амиа хорлосон” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, хүний амь санаатай хөнөөсөн хэргээр шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байсан. Хэргийг хуулийн байгууллага үнэн зөв шийдэх байх гэж бодоод таван сар гаруй хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч энэ оны гуравдугаар сарын 29-нд прокурорын тогтоолоор хүн амины хэргийг хэрэгсэхгүй болголоо. “Аргагүй хамгаалалтын улмаас хутгалуулж нас барсан” гэж прокурорын тогтоол гарсанд үнэхээр гомдолтой байна. Ж.Мөнхтулга “Хүүг минь өөрийгөө амиа хорлосон” гэж хэлсэн байтал прокурор “Аргагүй хамгаалалтын улмаас нас барсан” гэж тогтоосонд гомдолтой байна. Миний хүү өөрийгөө хутгалж амиа хорлох хүн яавч биш. Би бол хүүг минь эхнэр нь санаатайгаар урьдчилан төлөвлөж хөнөөсөн гэж үзэж байгаа. Хүн амины хэргийг Хэргийг хянасан А.Баясгалан прокурор хэргийн үнэн зөвийг ололгүй нэг талд үйлчилж , хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасанд гомдолтой байгаа. Прокурорын тогтоол хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, яллагдагч Ж.Мөнхтулгын гэм бурууг үнэн зөвөөр тогтоож чадаагүй, хэрэгтнийг хаацайлсан гэж үзэж байна. Учир нь, хэргийг шалгасан мөрдөгч хүнийг санаатайгаар алсан гэж тогтоогоод шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг юм.

-Та хохирогчийн хувиар хавтаст хэрэгтэй танилцсан уу?

-Танилцсан. Манай бэр Ж.Мөнхтулгын мэдүүлгүүд маш их зөрүүтэй байгаа.

Ж.Мөнхтулга өөрийгөө гэртээ 01:30 цагт ирсэн гэсэн мөртлөө манай хүүг 02:00 цагт ирэхэд гэртээ байгаагүй. Ж.Мөнхтулгын үеэл дүү “Ахыг гэртээ 02:00 цагт ирэхэд эгч ирээгүй байсан” гэж нотолдог. Мэдүүлэг дээр нь ч байгаа.

Манай хажуу айлын хүн “Хөршийн хаалга дуугараад хүн гараад явсан. Цагдаа ирчихлээ гэж бодсон” гэж хэлж байгаа. Гэтэл тэр үед нь цагдаа ирээгүй байсан юм билээ. Тэгэхээр гуравдагч хүн байсан байх нь гэж эргэлзээ төрдөг. Манай доод айлаас цагдаад 03:58-д дуудлага өгөөд 04.03 цагт цагдаа байрны гадаа ирээд орж чадаагүй удсан. Цагдаа ирээд 25 минут хүлээгээд, дуудлага өгсөн доод айлынх руу залгаж байж орц руу нэвтэрсэн байгаа юм. Тэгээд цагдаа, эмнэлгийнхэн гэрт орсон. Цагдаагаас гадаа ирчихээд Ж.Мөнхтулга руу залгаад байхад ерөөсөө утсаа аваагүй байдаг. Тэрээр өчнөөн залгаж байгаа цагдаагийн утсыг аваагүй мөртлөө аавтайгаа Ж.Мөнхтулга ярьсан байгаа юм. Тэгсэн мөртлөө над руу болон манайхан руу хэн рүү нь ч залгаагүй. Үнэхээр миний хүү амиа хорлосон бол эхнэр Ж.Мөнхтулга нь цагдаад дуудлага өгөөд, бидэнд хэлэх ёстой биз дээ. Гэтэл тэгээгүй. Ж.Мөнхтулга эхлээд эмнэлэг рүү л дуудлага өгөөд байсан юм билээ.

Манай урд талын хөрш хөгшний хэлснээр “Би шөнө босч ачийгаа угждаг юм. Тэр үед танай хүү чинь орилж яриад байсан. Яг юу яриад байгаа нь ихэнх нь сонсогдохгүй байсан. Намайг авраач ээ, Энэ миний ээжийн байр” гэх зэргээр хашгирч байхыг сонссон юм билээ. Энэ бүх цаг минутын зөрүүтэй үйл явдлыг Ж.Мөнхтулга худлаа ярьж болох ч хуулийн байгууллага сайн шалгах ёстой. Гэтэл цагдаа, прокурорын байгууллага сайн шалгалгүй, биднээс өгч буй баримт мэдээллийг огт байхгүй юм шиг шийдвэрээ гаргасанд туйлын их гомдолтой байна. 

Мөн манай хүүг гаднаас орж ирээд дөрвөн стакан архи уусан гэж прокурорын тогтоолд худал бичсэн байна. Гэтэл шүүх эмнэлгийн шинжилгээгээр миний хүүгийн цуснаас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр прокурорын байгууллага Ж.Мөнхтулгын худлаа ярьсан мэдүүлгийг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо гаргасан нь харагдаж байна.

Тэгэхээр миний хүү өөрийгөө хутгалсан байх ямар ч үндэслэлгүй. Прокурорын тогтоолоос харахад ч хутгалуулсан гэдэг нь ойлгомжтой байна. Харин аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Миний хүү тэгж эхнэрээ зодож дарамтлах хүн биш.

Хууль хяналтын байгууллага хуулиараа хэргийн бодит үнэнийг олж тогтоох үүргийг хүлээсэн ч амьдрал дээр ямар ч прокурор, мөрдөгч үнэн зөвийг олж тогтоож чаддаггүй, танил тал, мөнгө төгрөг харж хэргийг буруу шийдээд өөрсдийнхөө нэр хүндийг ард олны дунд гутааж байгаа тод жишээ гэж бодож байна.

-Хүүгийн тань буяны ажилд эхнэр нь оролцоогүй гэсэн. Яагаад ирээгүй юм бол?

-Хоёр хүүхдийг нь ч аавтай нь салах ёс гүйцэтгүүлээгүй. Өөрөө ч ирээгүй. “Ном уншуулъя, аавтай нь салах ёс гүйцэтгүүлье” гээд Ж.Мөнхтулга руу ярьж хэлсэн ч ирээгүйд үнэхээр харамсаж байна. 49 хоног дээр нь би бэрээ загнаж байгаад авчирсан. Түүнээс ерөөсөө бидэнтэй холбоо барихгүй, уулзахгүй байгаа. Гэмт хэрэг хийгээгүй бол яагаад зугтаад байгаа нь сонин байна. “Ээжээ юу болж байна” гээд над руу ирэх ёстой биз дээ.

Хүн хутгалуулж амиа алдчихаад байхад шүүхээр шийдэлгүй нэг прокурор дангаараа тогтоол гаргаж шийдэж болохгүй шүү дээ.

Анх хэрэг гарсны дараа Ж.Мөнхтулгыг хүний амь хөнөөсөн хэргээр 48 цаг саатуулсан. Тэгээд нэг сар хорихоор мөрдөн байцаагч саналаа прокурорт хүргүүлсэн ч Ж.Мөнхтулга “Нөхрийнхөө ажил явдалд оролцоно. Хоёр жаахан хүүхэдтэй” гэдэг үндэслэлээр түүнийг суулласан. Гэтэл нөхрийнхөө буяны ажилд ирээгүй. Хүний ёсоор хүүгийн маань ажил явдал дээр ирж болно доо. Ж.Мөнхтулгын аав, ээж нь охиноо явуулж болно шүү дээ. Үүнийг үнэхээр ойлгохгүй байна. Үүнээс үзэхэд хууль хяналтын байгууллагад худал хэлэх түүний хувьд юу ч биш бололтой.

-Хэрэгт хяналт тавьсан прокурорт гомдлоо хэлсэн байх. Юу хэлж байх юм?

-“Чи хэдэн цаастай л ноцолдлоо. Хохирогч талын баримт мэдээлэл ямар байна гэдгийг авч үзсэнгүй” гэж би хэлсэн. Гэтэл энэ хэрэгт хяналт тавьсан прокурор А.Баясгалан “Хавтаст хэрэгтэй авагдсан баримтаас үзэж дүгнэлтээ гаргасан. Гомдолтой байвал манай дарга руу ханд” гээд тоохгүй байсан. “Шүүх хурлаар ордоггүй юм уу” гэж асуухад Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан” учраас шүүх хурлаар шийдэх шаардлагагүй гэж тайлбарласан. Хүн хутгалуулж амиа алдчихаад байхад шүүхээр шийдэлгүй нэг прокурор дангаараа тогтоол гаргаж шийдэж болохгүй шүү дээ.

Процессыг үнэн зөв тогтоогоогүй мөртлөө яллагдагч Ж.Мөнхтулгын мэдүүлгээр хэргийг шийдэж байгаа нь харамсалтай байна. Гэтэл яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж прокурор шийдвэрээ гаргаж болохгүй гэдгийг хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Миний хүү өөрийгөө егүүтгэсэн гэсэн нэг ч баримт байхгүй. Хэрэг гарах үед эхлээд Ж.Мөнхтулга хутга авсан гэдгээ хүлээсэн. Мөн аргагүй хамгаалалт байсан уу, довтолгоо эхэлсэн байсан уу, төгссөний дараа хутгалсан уу гэдгийг тогтоож чадаагүй байдаг.

Бидний хүсэлт , гомдлыг ерөөсөө хүлээж авсангүй. Прокурорын байгууллага “Хуулийн хүрээнд хэргийг шалгасан” гэдэг тайлбар өгч байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаас өөр арга алга байна. Би нэг хүүтэй. Ганц хүүгээ алдсандаа харамсаж байна.

-Прокурорын байгууллагаас хүүг тань аргагүй хамгаалалтын улмаас нас барсан гэж дүгнэлт гаргажээ. Тэгэхээр талийгаач эхнэрээ зодсон ч юм уу, аргагүй хамгаалалт авах хүртэл үйлдэл хийсэн гэсэн үг биз дээ?

-Маргаан үүсээд талийгаач хүү маань эхнэрээ өшиглөсөн гэж яллагдагч мэдүүлсэн байдаг. Гэхдээ прокурорын дүгнэлтээр Ж.Мөнхтулга хөнгөн гэмтэлтэй гэж гарсан. Ж.Мөнхтулгын баруун шуу, баруун зовхи, бугалга, хонго, гуя, зүүн шилбэнд цус хуралттай, зүүн тохой, бугуй, сарвуу, баруун зовхинд зулгаралт бий болсон гэж дүгнэлт гарсан. Ж.Мөнхтулгад хөнгөн гэмтэл учруулсан гэж тогтоосон мөртлөө аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэж дүгнэсэн. Харин миний хүүгийн нүүрийг Ж.Мөнхтулга маажсан байсан. Ж.Мөнхтулга “Орж ирээд намайг нүүр нүдгүй зодоод, үсдэж чирээд байсан” гэсэн мөртлөө Ж.Мөнхтулга зүгээр байсан.

Прокурорын дүгнэлтээр “Талийгаач Э, Ж.Мөнхтулга нар тэмцэлдэх явцдаа Э-ийн цээжний зүүн урд дээд хэсэгт өвчүү, үнхэлцгийг нэвтлэн зүрхний баруун хөндий рүү нэвтэрч орсон, баруун мөрөн дээрээс доош чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн, зүрх хатгагдаж зүсэгдсэний улмаас үнхэлцгийн хөндийд цус алдан зүрх чихэлдэж нас барсан гэж үзсэн. Ноцолдож, хутга булаалдаж байгаад мөр, цээжинд нь ийм хүчтэй гүн хутгалах уу. Амиа хорлосон бол өөрийгөө ингэж хүчтэй хутгалахгүй шүү дээ. Ийм хүн үнэмшмээргүй дүгнэлтийг БГД-ийн хяналтын прокурор А.Баясгалан гаргасанд гомдолтой байна.

-Прокурорын дүгнэлтээр “Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан” гэжээ. Танай өмгөөлөгч юу гэж байх юм. Хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж баймааргүй юм?

-Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэж буруу тогтоол гаргасан нь харин ч Ж.Мөнхтулга буруутай гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байгаа.

-Өмнө нь талийгаач, Ж.Мөнхтулга хоёр маргалддаг байсан уу?

-Манай хүү ээжтэйгээ хоёулахнаа өссөн болохоор эхнэрийнхээ үгэнд ордог хүүхэд байсан. Залуу хүмүүс хойно маргалдах зүйл гарна. Эхнэрээ гадуур гараад архи уухад нь миний хүү “Хүүхэд чинь халуунтай байна. Шөнөжингөө архи уугаад хаачив” гээд маргах үе байна. Бэр бол хааяа пиво уудаг байсан. Ж.Мөнхтулга эрүүлдээ огт дуугарахгүй, даруухан мөртлөө архи дарс уухаар ширүүн болчихдог.

Манай хүү хэзээ ч хутга барьж байгаагүй. Харин манай бэр Ж.Мөнхтулга 2015 онд маслоны хутгаар хүүгийн маань хөлийг дүрж байсан. Тэр үед том хүү нь гарчихсан гурвуулаа тусдаа амьдардаг байсан. Энэ тухай би мэдүүлсээр байтал энэ хэргийн тухай ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. .

-Танай хүү архи хэрэглэдэг байв уу?

-Архи уудаггүй. Тэр үед ажлынхаа шилдэг ажилтан болсон учраас гадуур баяраа тэмдэглэж байсан. Гэхдээ архи хэрэглээгүй гэдэг нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон. Манай хүү Японд боловсрол эзэмшсэн. Ээж, эхнэрийнхээ үгэнд ордог сайн хүүхэд байлаа.

Би 2016 онд элэгний С вирусны шинжилгээгээ өгсөн чинь хавдартай нь тогтоогдоод, “Яаралтай хагалгаанд ор, эсвэл элгээ соль” гэдэг онош гарсан. Тэгээд хүүгээ шинжилгээнд өгсөн чинь манай хүүгийн элэг таарахаар гарсан. Тэгээд хүү минь надад донор болох гэж байсан. Гэтэл эхнэр нь “Донор өгсөн хүндээ муу байдаг. Чи хагалгаа хийлгэж яах гээд байгаа юм” гэсэн ч миний хүү ээждээ элгээ өгнө гээд миний донор болсон байсан юм. Ганц хүүгийнхээ эрүүл мэндийг бодоод би элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа хойшлуулаад байсан юм. Тэгээд хавдрынхаа хяналтад эмнэлэгт хэвтсэн хойно хүүгээ алдчихлаа. Хүү минь ээждээ хайртай, гэр бүлдээ хайртай хүн байсан. Миний хүү яавч өөрийнхөө амийг хөнөөх хүүхэд биш.

Ж.Мөнхтулга найзуудаа явуулаад өөр хүнтэй зугаалж, улмаар гэртээ авчирсан байхыг үгүйсгэхгүй.

-Юунаас болж маргалдсан юм бол?

-Эхнэр нөхөр хоёр юунаас болж маргалдаж болох уу. Айсан хүн, хүн ална гэж зүйр үг байдаг. Ж.Мөнхтулгын “но”-г нь миний хүү мэдсэн учраас амийг нь хөнөөсөн байхыг үгүйсгэхгүй. Ж.Мөнхтулга хүүд минь тэр өдөр гардуулсан байх, ийм зүйл хийсэн байж болно шүү дээ. Манай хүү аливаа зүйлд шударга, зарчимтай ханддаг. Тиймээс үнэнийг нь мэдээд эхнэртээ хэлсэн байх. Тэгээд ийм зүйл болсон гэж би хардаж байгаа.

Миний хүү тэр өдөр хаана орж баяраа тэмдэглэсэн, хэдийд гэртээ орж ирсэн нь тодорхой байгаа. Гэтэл Ж.Мөнхтулга хаана, хэнтэй уулзаад юу хийж явсан нь ерөөсөө тодорхойгүй. Найзуудтайгаа уулзсан л гэдэг. Найзуудаа таксинд суулгаад машиных нь зургийг авснаа “Би энэ таксигаар гэртээ ирсэн” гэдэг. Гэтэл өөрийнхөө сууж явсан таксиныхаа зургийг авах уу. Найзуудаа таксинд суулгачхаад зургийг нь авснаа тэгж ярьдаг. Тэгээд найзуудаа явуулаад өөр хүнтэй зугаалж, улмаар гэртээ авчирсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь, том өрөөнд унтаж байсан үеэл дүү нь түүний утсанд мессэж ирсний дараа унтаж байсан хоёр хүүхдийг жижиг өрөө рүү зөөж оруулсан гэдгээ мэдүүлсэн байсан. Энэ талаар огт шалгаагүй.

-Танай худууд ямар хүмүүс байдаг вэ?

-Ж.Мөнхтулгын аав цагдаагаас тэтгэвэртээ гарсан цагдаагийн ажил хийж байсан юм билээ. Ээж нь багш мэргэжилтэй. Одоо тэтгэвэртээ гарсан хүмүүс бий.

Хүүгийн маань амийг хөнөөчхөөд юу ч болоогүй юм шиг байгаад гомдолтой байна. Хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгоод, тэр хүүхэн өнөөдөр зүгээр банкиндаа ажлаад явж байгаа. Хамгийн аймаар нь энэ хүн хүүг минь бүрэлгэснээ ойлгохгүй гэмгүй яваад байна. Миний хүүг өөрийгөө егүүтгэсэн гэж гүтгэж байна шүү дээ. Миний хүү амиа алдсан мөртлөө дахиад нэр хүндэд нь халдаж байгаад гомдолтой байна. Би хуулийн байгууллагаар үнэн зөв шийдүүлэхийн төлөө асуудлыг тавина. Намайг хэн ч “ээжээ” гэж дуудахгүй болохоор амьдрахад надад хэцүү байна.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 114 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyu(150.129.142.43) 2020 оны 01 сарын 07

Ene egch bol mash yos surtahuuntai saihan zan aashtai hun shuu. Ajil dr ni bainga oroitoj ochij tovog uddag bailaa. Neg udaa gants alpen gold chocolate ogoh gesen chin ineegeed egch ni awahguiee bayarllaa boldoggui yum geed l neeh ih surtei awilga awah gej bgaa hun shg eserguutsej bilee. Tgd awaagui. Goyo tsoglog egch mine yasan ih tsarai aldaa we. Haa gazar iim araatnuud sain humuusiig ugui hiij yawah yumdaa. Haramsaad baramgui.

0  |  0
Таньдаг нэгэн(66.181.161.26) 2021 оны 01 сарын 16

Энэ хоёр хос 10жилийн хугацаанд үерхсэн цалигсан дарс шиг хүн болгоны атаархлыг төрүүлэхүйц аз жаргалтай хос байсныг мэднээ. Хоорондоо эвлүүдэг тоглоом шиг зохицоод нэгнийхээ алдаа дутагдалыг нөхдөг гэр бүл байсан. Энэ гэр бүлээс инээд баяр хөөр тасардаггүй байсан юм шүү. Хайран сайхан гэр бүл. Хайран сайхан хоёр хүүхэд. Аав ээж нар хүүхдүүдийнхээ амьдрал битгий оролцож байгаарай. Март!! Энэ гэр бүлийг ийм болгоход хүргэсэн хүн бол та шүү, Өөрийнх төрсөн ээж нь өөрийнх нь хайрласан бүсгүйг хүлээн зөвшөөрөхгүй цаг үргэлж гоочлоод муулаад байх үед тэр хүүд ямар санагддаг байсан бол? Бодоод үз!!

9  |  5
Eh hun(66.181.161.59) 2019 оны 05 сарын 12

nowshin huuhen bee.shoudah durtai gar muu mortei bgm daa!!!

0  |  1
unshigch (64.119.24.5) 2019 оны 04 сарын 15

ehnetei ih hairtai zaluu bsniig n l medeh yum bn yawch amai horloh hvn bol bgaagvi vneheer hogjiltoi shudaga zaluu bsan eejiig n vneheer ih orowdoj bn

0  |  0
Новшийн нийгэм(202.21.108.218) 2019 оны 04 сарын 12

”Энэ тухай би мэдүүлсээр байтал энэ хэргийн тухай ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг” Цагдаа нар угаасаа ингэдэг. Ёооё аймаар. Шударга зүйл алга болсон.

0  |  0
Hurts(172.58.40.114) 2019 оны 04 сарын 12

Nuuts taigaa garduulaad alchihaj. Muu em.

1  |  0
Tsogoo(202.9.43.163) 2019 оны 05 сарын 12

Bi huugii ni taninaa.Ymar aimaar um ve. Daanch utas nii volohoo volison .iim um volson umuu.aimaar huntei suuh gej dee. hairan naiz mini chi miini eejdee ymar hairtai blaa.Uneheer eejiig vodhoor ur emtreh shig volj bn. Daanch dee mini naiz zuulun setgeltei,dandaa ineej yvdag bidniig evleruulj baidag tiim saihan zaluu bsan shu. Bas Ur huuhedde hanidaa ih halamjtai amidraliin tuluu zutgeltei hudulmurch zaluu baisan.

1  |  1
Onon(66.181.161.82) 2019 оны 07 сарын 02

Huuliig hudaldaj avah tiim amarhan bish bailgude Het neg taliig barimtalsan bn gej bodoj bn

2  |  0
Nasaa(66.181.161.82) 2019 оны 05 сарын 29

Huuliig hudaldaj avhad hetsuu bailguide het neg taliig barimtalsan ym shig sanagdlaa

1  |  0
Уншигч(92.13.0.236) 2019 оны 11 сарын 19

Эхнэр нь гэж угаасаа новш эх эцэг нь ч новшнууд л юм бна.,.хөөрхий энэ ээжийг маш ихээр өрөвдөж бна,

2  |  2
Nasaa(66.181.161.99) 2019 оны 11 сарын 19

Талийгаач ээжийгээ, эмэгтэй хүнийг хүндэлдэг байсан.

5  |  1
Nasaa(66.181.161.99) 2019 оны 11 сарын 19

3) Ж.Мөнхтулга энэ айлд бэр болж ирсэнээс хойш санаанд оромгүй зүйлүүд сонсогдох болсон. 4) Амьдарч байсан байр нь талийгаачийн ээжийн байр. Энэ байрыг чинь би авна гэж жишим ч үгүй хэлж байсан аймар хүүхэн дээ. Талийгаач ээжийгээ эмнэлэгт байхад өглөө болгон ирж үнсүүлдэг байсан. Хэзээ ч амиа хорлохоор болчимгүй алхам хийх хүн яавч биш. 2 нялх хүүхэдтэй байж шөнө дөл болтол явахаар ямар ч нөхөр уурлана. Гэхдээ эмэгтэй хүнд гар хүрэх хүн биш. Талийгаач эхнэрийнхээ үгэнд үнэхээр сайн ордог байсан. /эхнэрийнхээ үгэнд дэндүү сайн орох юм гэж би гайхдаг байсан/

7  |  1
Nasaa(66.181.161.99) 2019 оны 11 сарын 19

Талийгаачийг мэддэг хүний хувьд хэдэн зүйлийг биччихье. Энэ хараагаад байгаа хүмүүс юу мэддэг болоод хадам ээж гэсэн нэрийн доор энэ эхийн зүрхийг зүсэгдтэл коммэнт бичиж чадаж байнаа. 1) Эхнэр нөхөр 2 маргалдлаа ч хүүгийнхээ талд орж өмөөрөөд байх хүн биш. Харин ч хүүдээ бурууг өгч зэмлэхээр шударга хүн. 2) Талийгаач буруу зүйл хийсэн ч тэрийгээ засаж, уучлалт гуйх ухаантай зөв хүмүүжсэн хүн /багадаа тоглож байгаад хүүхдүүд болсон хойно муудалцахад талийгаач түрүүлж уучлалт гуйж эвлэрдэг байсан/

4  |  1
Zochin(139.5.216.159) 2019 оны 11 сарын 19

Muuhai l yum hvv eh 2 iig dabhar alchlaa l gsen vg eej ni yan da elgee soliulj chdsangui haramsamaar yum ber ni hvn aminii hregtei holbootoi bhoo yaj ch bdson

2  |  1
болд(202.9.44.58) 2019 оны 11 сарын 19

бэрээ ямар их тарчилж хэмэлж хүүгээ ѳмѳѳрч харамлаж амьдралд нь оролцдог байсан бол. хүү бэр хоёр нь салая салж чадахгүй амьдрая амьдарч чадахгүй хачин утгагүй амьдралаар энэ авгайгаас болж амьдарч байсан байх. их л бэрийн хараалыг хүртэж. их л хүний охин үрийг хүүтэйгээ нийлж тарчлаадаг байждээ. тэр бүхнийхээ горыг хүүхдээ алдаж амслаа даа хѳѳрхий. хадмууд минь битгий үр хүүхдүүддээ гай болж хамт амьдралдаа. гуйя.

12  |  8
Zochin(139.5.218.220) 2019 оны 11 сарын 19

ymar ch eej huugiihee aldaag mededggui beriigee l muu muuhaigaar hardaj hardag yum bnlee. Huu n tag sogtuu bhd l huu maain arhi uudaggui huu n zodson gj helhed chi muugaasaa bolj zoduulsan hohi n gj heldeg humuus. byatshaan uriig n turuulched bhd araar tavihad n za surtei shde chinii dooguur deeguur heden hun orj garch bsniig hen meddin gd heleed bj bdg humuus bol hadam eejuud. Uursduu ur huuhdee zuv humuujuuleegui bj busdin nandin ohidruu umhii amaaraa hamaa namaagu.hair nairgui ug tsatsaj setgelig n uvtguj bdg zuvhun uuriinhuu huuhduudee l gedeg humuus bol hadam eejuud. Uiliin ur

11  |  2
Зочиш(202.131.227.82) 2019 оны 11 сарын 19

Манай банкныхан хэцүү хэцүү хэхэ. Хаа газар ажил мэргэжилдээ муу тэрийгээ биеэрээ аргацаагаад явдаг хүүхнүүд байж л байдаг.

4  |  3
Zochin(202.9.43.240) 2019 оны 12 сарын 02

Burhan mine iim zavaan zavhai yumnuudaas bolj olon hvvhed onchirch salalt vvsch bn Mini dvvgiin ehner gj bs zavhai avgai bsan 6 han sartai ohinoo hayaad zavaaraad yavdag bsan Dvv mine huuliin baiguullagad ajildag bsan ter avgaigaad bolj ajilgvi bolson ter hvvhen hutga barij dairsan teriig n avah gj darj unahaad hutgiig salgaj avsan bdag ter ved gazar unahad hohorson gemteliig zoduulsan bolgoj gomdol gargsan tegeed l bvh yum dvvgiin esreg garsan ajlaas n halsan Mongoliin shvvh iim l bolchood bn gemtnii tald vilchildeg bolson

7  |  1
zochin(66.181.161.58) 2019 оны 04 сарын 11

het 1 taliig barij dugnehee bolih heregtei shdee manaihan ch tgd ene hun ingd yarichihaar huuhniig buruutgaad huuhen ug unendee hadam eej nuhur ingj daramtaldag bsn gvel odoo end umuuruud bga hunee bas l doromjilno tuilshramtgai shuudee uneheer unen zuviig oloy gebel tentsvertei medeelel oruulah heregtei

0  |  0
зочин(203.91.115.38) 2019 оны 04 сарын 11

ичсэн хүн хүн ална гэдэг нь болжээ.хачин юм байнаа .энэ хүүхэн хүн алах нь наад захын асуудал байнаа.эмэгтэй эх хүн алдаг байх нуу.өөрийнхөө бузар хэргээ нуухын тулд аминд нь хүрчээ бэд хөрөнгнд нь шунасан байж болох талтай юм аа..

2  |  1
зочин(202.131.245.69) 2019 оны 11 сарын 19

3 охинтой, бас банкинд ажилладаг нэг хүүхэн гэртээ юу ч хийдэггүй, хамаг гэр орны ажлыг нь нөхөр нь хийдэг. эхнэр нь харахад хөөрхөн, хөөрөхн ааштай. гэтэл нэг өдөр өөр хүнтэй явалддаг байсан нь илэрч бүр жирэмсэн болсон байв. тэгээд салсан ш дээ. олон хүүхэд гаргаад ч нэмэргүй завхай хүмүүс байх юм. энэ хүүхэн бас л тийм томоотой дүр эсгэсэн завхай эм байх. алуулсан залуу хөөрхий зодоон хийлгүй хөөгөөд явуулчихгүй л гэж амаа барихаас.

7  |  0
H(122.201.24.49) 2019 оны 11 сарын 19

Huuhduudiinhee aawiig yasan gj horoohow de tiim hun baihgui bailgui de.

5  |  7
Etssee hurtel yav(108.218.234.108) 2019 оны 11 сарын 19

Ger buliin huchirhiilel baisan bol 2 jaahan huuhdee orhichood har shunu bar heseed yavahuu, umnu ni bas hutgalj baisan gej baina. Tsagdaa baisan etseg ni haatsailna geed erdchihsen aluurchin baina. 2 jaahan huuhedtei huuhen baitugai, 30-tai gants biye bi hurtel baraar hezee ch yavdaggui, naiz nuhudteigee udruur uulzdag. Eejiinhee donor boloh hun amia horlohgui. Yagaad iim saihan zaluuchuud ni hunee olj songodogguin be. Nargij heseh durtai hun bol sain hani bolj chadahguiee, ehendee sonirholtoi l bh, suuldee uidna. Amidral bol emegtei hunii uhaan, er hunii tushig deer l togtdog

25  |  2
Иргэн(202.9.42.54) 2019 оны 04 сарын 11

Манай улсын шүүх прокурор яагаад ийм баас болцон юм бэ?!!! Хэргийг хэзээч үнэг зөвөөр хуулийн хүрээнд шийдэхгүй танил тал авилгалаар шийдэж хохирсон хүмүүсийг нэмж хохироох юм. Яасан муухай нийгэмд бид амьдарч байна даа маш харамсалтай!!!!

1  |  0
Bat-Erdene (202.179.25.92) 2019 оны 04 сарын 11

Neg gert hadam eej, nohor ehner,huuhduud ,ehneriin duu nar hamt neg dor amidarahaar eldev yavgan heruul tasrahgui ee harin ulam daamjirch zaluu ger bul calah shaltag bolno .bogs boornii heruul bish l bol tureesiin ch hamaagui bairand henees ch hamaarahgui amidaraad baival hereldej zodoldson ch evlereh zondoo bolomj uusej ger bul ulam biye biyenee oilgoj hamtdaa saihan amidarah bolomjtoi...

8  |  2
Шоучидын хар мөр(59.153.114.59) 2019 оны 04 сарын 11

Нялх хүүхдүүдтэйн байж байнга шоуддаг хүүхнүүдийн л амьдрал байна дөө. Зүгээр ч шоудахгүй хөгширч үхэх гэжийж эр эргүүлнэ. Аймшгийн авгай нар

5  |  0
zochin(202.126.89.59) 2019 оны 11 сарын 19

ger bvliin hvchirhiilel bsn bj boloh yum bied ni gemtel uchirsan ba gej ba manai erchvvd uhamsar muutai aliwaad ul suuritai handah chadwargvi uuraar bvhniig shiideh geed bdg tal bii hvmvvs harssn yum shig hen negniig ni ingej shuud buruutgaj eldweer helj bolohgvi shde

2  |  1
Харамсал(182.160.32.199) 2019 оны 11 сарын 19

Нөхрөө алах хэмжээнд хүртэл битгий эхнэрээ гомдоо л доо эрчүүд минь

10  |  5
nomin(150.129.141.12) 2019 оны 11 сарын 19

ene huuhench mileen shouchin nomibn daa ailin gants huuhdig alchaad ter baysgalan prokuroorig shalgah estoi

4  |  1
Зочин(37.47.53.214) 2019 оны 11 сарын 19

За энэ ээжийн сэтгэл маш хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ л гэрт нь хүүхдүүд нь дүү нь байсан байна. Тэгээд нүд нүүр нуруу хөл өөр юу юунд цус хурсан байсан гэчихээд зүгээр л хөггөн гэмтэл гээд өнгөрөх юмуу. Ийм тохиолдолоор зөндөө алтан амиа алдсан бүсгүйчүүд олон. Би бол зүгээр нэг гэр бүлийн хүчирхийлэгч байсан гэж харлаа. Энэ ээж ч бас хүүхдээ буруу хүмүүжүүлсэн эрхийн тэнэг хүүхдээ өмгөөлсөн бэрээ адалсан хүн байсан гэж харж байна. Хөөрхий бүсгүй аргаа барахдаа л биеэ хамгаалсан байлгүй.

irgen-a(64.119.19.227) 2019 оны 11 сарын 24

yamarch muu hun hani ijilee alna gj yu bhaw dee emegtei huniig etsesiig ni hurtel daramtalsan l bh yamar saindaa l iim zuil hiiw gj Odoo bas neg ni shoroon Negiig ni shorond hiichiheer huuhdud ni yah bolj bn

13  |  3
Жижи(202.9.45.252) 2019 оны 11 сарын 19

Ээждээ донор болох гэж байсан хүн юу гэж амиа хорлохын бэ???? Энэ бузар хүүхэн ээж хүү 2ыг хамтад нь хороожээ амьдын тамд унагасан байна... Хүн өөрийгөө хутгалахдаа зүрхэндээ хутгалах уу муу бузар үйл лайгаа эдлээд үхээсэй

10  |  6
Зочин(66.181.186.127) 2020 оны 04 сарын 25

Но той л хүүхэн байна даа. Хүний мөсгүй гичий юм даа

11  |  2
irgen(66.181.180.135) 2019 оны 11 сарын 19

etsest ni tultal yavaarai, huuliinhan iim l bna sh dee, zavaan yumnuud. elbegdorj staling ni nemeed baisan yaalaa

5  |  1
ZOCHIN(66.181.180.211) 2019 оны 11 сарын 19

ZAAS zvgeer bga nuhuruu hvn hutaglaj alaad bval gej emegtei hvnii tevcheeriig tultal n barsan l bna dald yu ch bgaa blee archaagui erchvvd mongoloor ter chigeere harin ch 2 hvvdiin gargaj vldsend berdee byrlj yv baliaar avgai ve

Baatar(192.82.66.194) 2019 оны 11 сарын 19

Арай дэндүү байна. Бүх баримт нь байсаар байхад .Прокурорыг шалгах хэрэгтэй

7  |  2
Зочин(192.82.65.187) 2019 оны 11 сарын 19

Хүний амьдрал эрээнтэй бараантай бас бартаатай. Үйлийн үр төлөөс нь хэзээ нэг өдөр ирэх л болноо. Амьддаа л бие биенээ хайрлаж танидаг танихгүй ч нэгэндээ үлгэр дуурайлал үзүүлж амьдрах хэрэгтэй. Нийгэм өөрөө хүчирхийлэгч болчихоод байна. Үнэн зөв нь тогтоогдоосой. Амьдрал баялаг шүү дээ. Энэ эх хүнд ямар хэцүү байгаа болоо? Үнэхээр инээх шалтгаангуй болсон мэт л сэтгэгдэл төрж байна. Сэтгэлийн тэнхээтэй байж хүчирхийлэгч нийгмээс хүүгийнхээ нэрийг ядаж цэвэр аваад гараасай л гэж хүсье дээ. Хоёрын хоёр сайхан ачтай юм чинь тэднийгээ харж баясах хувь заяа ирнэ байхаа.....

5  |  0
зочин(66.181.161.126) 2019 оны 11 сарын 15

ЭХНЭР НӨХӨР ХОЁРЫН АЛЬ НЭГ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭГЧ БАЙЖ БОЛЗОШГҮЙ .

7  |  0
хатсүр(124.158.110.82) 2019 оны 06 сарын 01

энэ хүмүүс одоо юу болсныг дэргэд нь нүдээрээ харж байсан юм шиг. ээж нь, эгч нь, охин дүү нь, охин нь ийм асуудалд орвол яах бол?

8  |  3
Зочин (103.26.194.219) 2019 оны 04 сарын 11

Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан худтай бол хэрэгсэхгүй болох нь ойлгомжтой л юм байна. Өвчин хуучтай ээжийг өрөвдөх сэтгэлгүй эм, худууд байна. Нүглээ үүрэх л болно доо.

8  |  1
Zochin(202.126.89.146) 2019 оны 04 сарын 11

2 achaa bodood zugeer orhiochee, dandaa huchirhiildeggui blaa ch huiten mes barital ailgasan l bn shuu dee, yer ni erchuudees l boldog bolovsrol end yamar ch hamaagui

ананд(202.131.225.214) 2019 оны 11 сарын 19

Залуу нь мэдлэг боловсролтой ухамсартай аятайхан хүн байсан. Айлын ганц хүү байсан юм уу. Ээж нь тун хэцүү байгаадаа.Эхнэр нь хүнтэй явалдаад хэрэлдэж муудацгаасан гэж хүмүүс ярьдаг.Архи дарс уугаагүй эрүүл байсан хүн юу гэж өөрийгөө хутгалах вэ дээ. Тэгж өөрийгөө ч хүнийг ч хутгалах хүн биш. Энэ цадиггүй балиар хүүхнүүдээс болж олон сайхан аавын хүүгийн амьдрал нурж байгаа шүү.Хэрүүл зодоон эр эмийн ёс журамгүй байдлаас л болдог шүү дээ. Гэрээ цэвэрлээгүй байна юмаа угаасангүй гээд зодолддог айл гэж бараг байхгүй дээ.

25  |  0
зочин(202.70.34.38) 2019 оны 11 сарын 19

энэ новшийн шуламыг шоронд хатаах хэрэгтэй яаж ингэж хүнийг амийг хөнөөгөөд гэм буруугүй явж чадаж байнаа хүнийг сайхан үрийг алчаад тайван байж чадаж байнаа монголын шүүх цагдаа мөнгөтэй хүнд үйлчилээд мөнгөгүй хүний хохь болсон цаг үе болжээ алуурчин шуламыг шоронд хатаах

11  |  1
хуульч нэгэн(66.181.161.73) 2019 оны 11 сарын 19

ийм янханлаг хүүхнүүд юу ч хийж мэднэ удахгүй нөгөө нууц амрагаа дагуулчихсан ичихгүй алхаж явах вий дээ.

18  |  0
Zochin (66.181.183.100) 2019 оны 11 сарын 19

Ene shulam shig huuhen suulerch yavaad barigdah shahaad nohroo aluuljee

12  |  1
zochin(43.228.129.150) 2019 оны 11 сарын 19

Ene ehiin setgel yamar hetsuu baigaa bol oo. Ohid busguichuud arhi uuj, daviluuntdagaa bolimoor baina. Gaduur emegteichuud l arhi ih uudag haragddag.

13  |  1
Aluurchin yanhan bna(108.218.234.108) 2019 оны 11 сарын 19

Iim saihan zaluu buzar shulmasd urhiduulchih yum daa. 2 jaahan huuhedtei em tegj shunu hurtel naiz nuhudteigee nargij yavsan geheer 1 muu bar hessen yanhan l baisan baina daa. Naad yanhan chin yalt ch gui altsan baina. Ajil turul haana amidardagiig ni il tod zarla. Umnuus chin ushuu avaad uguh humuus garch irne. Eejdee donor bolno gesen huu yu gej uuriiguu alah ve dee. Muu yanhan chin alahgui zugeer l salaad tonilohgui, alval uurt ni ashigtai l baisiim baih daa

19  |  1
ebi(66.181.161.82) 2019 оны 11 сарын 19

Монголоор дүүрэн ийм янханууд байна шдээ. эд хөрөнгө харж сууна. жоохон барих гэхээр хууль нь гэр бүлийн хүчирхийлэл, гичийнүүд нь нөхрийнхөө араар тавиад хэтэвч зузаан, эрхтэн хайна. энэ амьдрал юмуу. архи уухгүй байхаар яагаад байдаг юм. архинд монголчууд маань хэдийг үрж байна хэд нь амь насаа алдаж байна. архи ийг монголд бүрэн хориглох хэрэгтэй. импортоор ч архи согтууруулах ундааг бүрэн хорих хэрэгтэй. монголд цэнгээний газар бааруудыг бүрэн цагийн хязгаар энэ тэр гэлтгүй бүтэн хаах хэрэгтэй. хуулийн хариуцлагаа чангатгах хэрэгтэй. монголын *** маш олон болжээ. цусаа цэвэр байлга

21  |  1
Chuk(73.83.84.234) 2020 оны 03 сарын 30

Erunhiilugchid gomdol meduul.

6  |  1
Chuk(73.83.84.234) 2019 оны 04 сарын 11

Ene muu hadaasnii gol bolson shuuh prokuroruufiig undseer ni soliogui tsagt shudarga yos yariad hereggui.

12  |  0
Зочин(66.181.161.23) 2019 оны 11 сарын 19

Эвиидээ хөөрхий ганц санаж сарвайх үр нь ертөнцийн мөнх бусииг үзэхээр маш харамсалтай тэр хүүхэн ядаж сэтгэл гаргаад хоёр хүүхдийг нь уулзуулж баримаар ум даа

14  |  1
Zochin(66.181.191.57) 2019 оны 11 сарын 19

Yg l minii ahiin amidraliig bichsen met l bn. Minii ah saihan setgeltei hun bsn ehner n nuur nudgui maajsaar bas hulumd n hutgalj bsm etsest n uuriiguu booj alsan bolgosondooo yg l ahin min amidraliig yrij bga met bolloo

10  |  2
Саран(64.119.16.248) 2019 оны 11 сарын 19

Маш харамсалтай,энэ ээж хүүг хальт санаж байна.маш зөөлөн жигтэйхэн эёлдэг залууу ээжийгээ өрөвдөөд л эмнэлгийн корридорт ярьж суусан санагдана.Эр хүн гэхэд яиар өрөвч зөөлөн хүүхэд вэ гэж бодож байлаа.Аймшгийн шулмас хөөрхий залууд очоод наалдчихсан юм байнө л даа ум маани бад ми хум

22  |  0
Hi(67.173.190.202) 2019 оны 11 сарын 19

Hohi ni. Ugaasaa ger bulee huchirhiilegch negen baij. Bolovsrol bolon humuujil 2 bol ogt uur zuiluud. Hungun gemtchugeed tegeed hund gemtehee huleegeed baij baih uu? Urssun ni bolj. Argagui hamgaalalt bol ih sain bna. Nuhurtuu aluulj avsand hevtsenees ursuj alaad shuuheer ahuulgesen ni deer. Eej ta huugee buruu humuujij dee.

3  |  36
Xl(216.162.47.76) 2019 оны 04 сарын 11

Хуулийн байгууллагад итгэх итгэлийг ийм болтол нь унагаажээ энэ хэвлэл мэдээллийн алдаа

3  |  2
Зочин(66.181.177.200) 2019 оны 11 сарын 19

Унэхээр хучирхийлэлд амьдарч бсан бол хуухдуудээ хаячаад шене гарч шоудаад явахгуй ээ, дэлгуур орж чадаж байвал их юм байдгын. Юун найзуудтай манатай.

42  |  1
Амар(202.9.45.5) 2019 оны 11 сарын 19

Харамсалтай байна. Сайн залуу байсан шүү дээ. Өр эмтэрч байна. Үнэн мөн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Аав нь цагдаа байсан бол аргагүй шүү дээ. Шударга шүүх монголд байна уу!!!!

17  |  3
ЗОЧИН(124.158.95.14) 2019 оны 11 сарын 19

САЙН ШАЛГУУЛАХ ХЭРЭГ БАЙНА ДАА. ЭНД БИЧСЭН ЗҮЙЛИЙГ УНШИХАД ЭХНЭР НЬ АЛЧИХСАН НЬ ҮНЭН ЮМ ШИГ ХАРАГДААД БАЙНА. ЯПОНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН, АРХИ УУДАГГҮЙ ХҮН ӨӨРИЙГӨӨ ЯАХ ГЭЖ АЛАХ ЮМ, БҮР ЗҮРХ РҮҮГЭЭ ХУТГАЛНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ, ТЭГЭЭД Ч ЭХНЭРИЙГ НЬ АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ХЭТРҮҮЛСЭН ГЭЖ ТОГТООСОН БНА, БАС ТЭР СУУЖ ЯВСАН ТАКСИНЫХАА ЗУРГИЙГ АВСАН ГЭХЭЭР ИХ Л СЭЖИГТЭЙ БАЙНА ДАА, ХЭН ХЭЗЭЭ СУУЖ ЯВСАН ТАКСИНЫХАА ЗУРГИЙГ ДАРАА НЬ ХЭРЭГ БОЛНО ГЭЭД АВЧ БСАН ЮМ. БАЙРНЫХАА ОЙР ОРЧМЫН БОЛОН ОРЦНЫХОО КАМЕРЫГ ШҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ, ААВ НЬ ЦАГДААД АЖИЛЛАДАГ БСАН ЮМ БОЛ НӨЛӨӨЛӨЛ ОРСОН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

19  |  0
Зочин(66.181.177.200) 2019 оны 11 сарын 19

Эхнэр нь хэцуу хун байж дээ 2 жоохон хуухэдтэй байж шене гэртээ бхгуй шоудаад явчдаг, маслын хутгаар урьд нь хутгалж бсан гэхээр ер нь нилээн авалцдаг 2 байж. Эхнэрийн гэмтлээс хархад зодолдсон бн, цагдаа аавтай галзуу эхнэр залууг алаад аргагуй хамгаалалт болгож. Харин нехер нь гэртээ ирэх гэж бхад хун авчирч завхайрна гэж бхгуй бхаа, яагаад ингэж хардах болсоноо дутуу тайлбарлаж ээж нь. Хуухэд 4 нас хуртэл эцэг эх 2лаа архи дарс, хэл ам, муу хумуусээс хол зевхен ажил гэр бул бх ёстой. Даруухан хууд муухай эхнэр таарчдээ, харамсалтай бн. Ээжээ гэж дуудах хун алга гэж бичсэн бн эвийдээ.

20  |  0
Ч.Нарантуяа /ЧХС (103.57.94.205) 2020 оны 01 сарын 07

МАРТАА Нараа эгч нь байна,миний дүү энэ аймаар ёс суртахууны өмнө бууж өгч болохгүй шүү,хэргийг үнэн зөв шийдэх шударга хуульчид байгаа гэдэгт итгээрэй.

18  |  0
агн(66.181.187.137) 2019 оны 06 сарын 01

прокурорын буруу биш байх. хэрэгсэхгүй болгох үндэслэл байсан биз

Top