Их аварга Хакүхо аавыгаа дурслаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо Шизүокад болж байгаа тойргийн барилдааны үеэр сэтгүүлчидтэй аавынхаа талаар дурсамж хуваалцлаа.
 

Өнгөрсөн жилийн энэ өдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 9-нд Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат тэнгэрт хальсан билээ.


Их аварга Хакүхо “Өнгөрсөн жил тойргийн барилдааны үеэр аав минь халин одсон мэдээг сонссон. Зочид буудалд уйлаад л суугаад байсан. Монголдоо харьж, хөдөөлүүлээд Японд эргэж ирсэн ч сэтгэл санаа тогтохгүй их хэцүү байсан. Барилдах ч аргагүй байлаа. 1968 оны олимпод Монгол Улсад анхны олимпийн медаль авчирсан аавтайгаа хамт 2020 оны Токиогийн олимп үзэж, ёкозүнагийн дохёнд гарах ёслол хийнэ гэж ярилцдаг байсан. Хамтдаа олимп үзэх мөрөөдөл минь биелэхгүй болжээ. Маш харамсалтай. Гэхдээ аав минь тэнгэрийн орноос намайг харж байгаа. Одоо ч аав минь зүүдэнд орж ирдэг” гэж дурсан ярьжээ.    
 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.197) 2025 оны 03 сарын 13

Ард олны сэтгэлд мөнхөрсөн монгол түмний хамгийн хайртай хүн байлаа шүү Мөёө аварга. Бас аав шигээ агуу болж ард түмнийхээ сэтгэлд мөнхрөөрэй, спортын их амжилт хүсэн ёрөөё

1  |  0
Зочин(122.201.22.229) 2025 оны 03 сарын 13

Ээж аавынхаа ачийг хариулсан хүн гэж ийм л хүнийг хэлж болох байх

3  |  0
zochin(66.181.189.195) 2025 оны 03 сарын 13

Saihan aaviin munadag xuu

1  |  0
Naraa (203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Saihan aav eejiin uhaantai khuu ikh avarga Khakukhodooo eruul enkh sain saikhnyg khusye !

1  |  0
Zochin(66.181.185.170) 2025 оны 03 сарын 13

Sain hunii ur suutei guunii unagaa gj

4  |  1
Зочин(64.119.24.31) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий дөө .

2  |  0
Тулгаа(182.160.39.107) 2025 оны 03 сарын 13

Агуу хүний үр сад гэдгээ ямагт санаж яваарай

6  |  0
ЯЯЯЯ(202.179.26.70) 2025 оны 03 сарын 13

Сайхан аавын Сайн хүү.

5  |  0
Ах(66.181.161.107) 2025 оны 03 сарын 13

Сайхан зөв хүү шүү. Монголчууд бидний бахархал болсон сайн хөвгүүндээ сайн сайханыг хүсье.

6  |  1
ҮР(66.181.161.93) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ АГУУ ХҮНЭЭС ГАНЦ ХҮҮХЭД АВААД ҮЛДЧИХ ХҮҮХЭН МОНГОЛД БАЙДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ

8  |  2
Уншигч(103.212.118.213) 2025 оны 03 сарын 13

Сэтгэл уярлаа Их аваргын хуу их аваргажаа сайн сайхныг хусье

2  |  0
Д.Халзан(202.179.25.58) 2025 оны 03 сарын 13

Удам дамжсан алдарт бөхдөө ахиад олон түрүүлж ард түмнээ баярлуулаарай гэж ерөөе

6  |  0
ХЭНТИЙ АЙМГААС(202.126.89.222) 2025 оны 03 сарын 13

2  |  0
Zochin(66.181.161.13) 2025 оны 03 сарын 13

Augaa ikh Mongol udam ih uhaani avarga avarga

2  |  1
Зочин(150.129.140.75) 2025 оны 03 сарын 13

Аавыгаа амьдад нь сайхан баярлуулсан даа хөөрхий,одоо ч ээжийгээ ах дүүгээ монголчуудаа сайхан баярлуулж байна.Аав нь зурагтаар манай Даваа гээд л бахархалтай нь аргагүй л ярьж байдагсан.

13  |  1
Нэг иргэн (202.21.124.18) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий Ж.Мөнхбат аварга Их дэлгүүрийн өмнөх гэрийнхээ гадаа буюу Цэрэндоржийн хөшөөтэй гол гудамжинд сандал дээр тэр хавийнхаа хэдэн өвгөнтэй ганц юм уугаад л инээж хөхрөөд сууж байдаг байж билээ. Тэр гудамжинд аваргыг инээж хөхөрчихсөн ганц юм цохиод сууж байхтай олон удаа таарч байсан даа. Ум маа ни бад ми хум....

16  |  1
Close menu