ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвижна

2019 оны 04 сарын 10

Хаврын адаг шар луу сарын есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2019.4.10, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 6.14-19.34
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top