ӨМНӨГОВЬ: Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа

2019 оны 04 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулахад дагаж мөрдөх журмыг баталсан байдаг.

Энэхүү журмыг биелүүлэх хүрээнд гуравдугаар сарын 21-нд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор улс орон даяар зохион байгуулсан дадлага сургалтад Гурвантэс сумын иргэд, албан хаагчид хамрагдан гамшгийн үед бэлэн байх дадлага сургуулилт хийн, газар хөдлөлтийн чичирхийлэл болсныг мэдэрсэн байдалтайгаар аюулгүй байдлыг хангах, мөн хээрийн нөхцөлд бэлэн байх зэргийг шалгах алхмуудыг хийсэн юм.

Дадлага сургалтад нийт 200 гаруй иргэн, албан хаагч хамрагдлаа.

 

Э.Төгсбилэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top