АРХАНГАЙ: Иргэний үнэмлэх сунгах иргэдтэй утсаар холбогдож эхэллээ

2019 оны 04 сарын 11

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь энэ оны эхнээс Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд шинэ үнэмлэх авах, сунгуулах 16, 25, 45 нас хүрч байгаа иргэн бүртэй нэг сарын өмнө утсаар холбогдож цахим үнэмлэхээ хугацаандаа авах, сунгуулах тухай мэдэгдэн ажиллаж байна. Ингэснээр өмнөх оны 3-р сард 308 иргэн торгууль төлсөн бол энэ жил 50 гаруй хувиар буурч 142 болсон байна.
Аймгийн хэмжээнд энэ онд 25 настай 1317, 45 настай 1866 иргэн иргэний үнэмлэхээ сунгуулах ба шинээр авах 16 настнууд харьцангуй цөөхөн байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top