ГОВЬСҮМБЭР: "Яргуйхан - 2019" хүүхдийн урлагийн наадам боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Аймгийн Засаг даргын нэрэмжит сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн дунд хоёр дах жилдээ зохион байгуулж буй “ЯРГУЙХАН-2019” урлагийн наадмыг Дуу бүжгийн Боржигин чуулга, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа. Тус урлагийн наадмын зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний урлагийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, тэдний урлагийн гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нээж илрүүлэх зорилгоор 1 төрөлд 1 хүүхэд оролцуулсан ба тус тэмцээнд 250 гаруй хүүхэд багачууд авъяас чадвараараа өрсөлдөж 96 хүүхэд шагналт байранд шалгарч өргөмжлөл, медаль, гарын бэлгээр шагнагдлаа. Энэ удаагийн урлагийн наадамд Х.Алтанцэцэг эрхлэгчтэй “БУЯН” цэцэрлэг багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд 2 дах жилдээ дахин шалгарч шилжин явах “ЦОМ”, “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top