СЭЛЭНГЭ: Малчдад эрүүл мэндийн сургалт, үзлэг хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Хараагийн залуус” залуу эмч нарын холбооноос санаачлан малчдад зориулсан үзлэг оношилгоо, сургалтуудыг энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Үзлэгээр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, гэр хороололд амьдарч байгаа болон малчин өрхүүдэд гар угаах үлгэрчилсэн загварыг сурталчлах, эрүүл амьдралын хэв шинжийн сургалт, ундны ус хадгалах болон зөөвөрлөх стандартын шаардлага хангасан савны асуумж авах, “Өөрийгөө сувилах” аргачлал, эрүүл зөв хооллолтын тухай сургалтыг зохион байгуулж байна.

Мөн чихрийн шижин өвчний үед хийгдэх асаргаа сувилгаа, артерийн даралтыг хэрхэн гэрийн нөхцөлд үзэх зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top