СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрч буй долоо хоногт 1002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлага, мэдээллийг хүлээн шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Тухайлбал, энэ сарын 9-ны өдрийн 00:00 цагийн орчим Баянхошууны зам, “Гэгээ” төвийн зүүн замд амины T.Axio маркийн автомашин нь явган зорчигч 54 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 21:00 цагийн орчим Хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд “Sinotruk” маркийн чиргүүлтэй автомашин зогсож байхад “Lexus HS-250” маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирсон зэрэг хэргүүд бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top