Видео: “The Grand Tour” шоуны Монголд хийсэн аялал

2019 оны 04 сарын 12

“The Grand Tour” автомашины шоуны хамгийн шилдэг анги Монголд хийгджээ. Энэ сарын эхээр олны хүртээл болсон тус шоунд хөтлөгчид Монголын хатуу ширүүн уур амьсгалд амьд үлдэхээр тэмцэж байгаа тухай гарна.

“Top Gear” домогт шоуны хөтлөгч байсан Жереми Кларксон, Ричард Хаммонд, Жеймс Мей нар шинэ шоуныхаа шинэ ангийг Монголд хийжээ.

Гурван эр хот суурин газраас хэдэн зуун км зайтай эзгүй талд 7 хоногийн хүнс, жижигхэн майхан, машин угсрах сэлбэг хэрэгсэлтэй үлдэнэ. Шоуны турш тэд өлсөж, цангаж, ядарч, уйдаж, зовж байгаа нь харагдана. Хатуухан уух юм байхгүй нь ч тэднийг шоконд оруулах аж.

Кларксон твиттер хуудсандаа “Монголд хийсэн нэвтрүүлэг маань та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна. Харин би тэнд хийсэн зураг авалтыг үзэн ядаж байлаа” гэж жиргэжээ.

Маш их зовж зүдэрсэн ч Кларксон энэ аяллаа шоуныхаа хамгийн шилдэг анги гэж тодорхойлсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top