Ким Жон Ун БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

БНАСАУ-ын Ардын дээд хурлын депутатууд Ким Жон Уныг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгож, шинэ ерөнхий сайд, Ардын дээд хурлын даргыг сонгосон байна.

БНАСАУ-ын сайд нарын танхимын даргаар Ким Жэ Рёныг сонгожээ. Гадаад хэргийн сайд Ли Ён Хо, гадаад эдийн засгийн харилцааны сайд Ким Чн Жэ нар албан тушаалдаа үлдсэн бол хөдөлмөрийн яам, эрүүл мэндийн яам болон машин үйлдвэрлэлийн яамны удирдлагууд солигдсон байна.

Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн даргаар Цой Рён Хэ сонгогджээ.

Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлснээр, Ардын дээд хурлын депутатууд БНАСАУ-ын Социалист үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байна. Гэхдээ тус агентлаг, ямар нэмэлт өөрчлөлт орсон талаар тодруулаагүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top