ӨВӨРХАНГАЙ: Б.Цэдэвдоржид 80 сая төгрөгийн нөхөн олговор олголоо

2019 оны 04 сарын 12

Улс төрийн хэргээр 1937 оны арвандугаар сарын 20-ны өдөр баривчлагдан, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн иргэн Э.Батын төрсөн хүү Б.Цэдэвдоржид өнөөдөр /2019.04.12/ 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олголоо. Э.Батад холбогдох хэргийг 1990 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 68 тоот магадлалаар хүчингүйд тооцон цагаатгажээ.

Б.Цэдэвдорж гуай нөхөн олговор хүлээн авч буй сэтгэгдлээ хуваалцахдаа “Аавын минь нэр төрийг сэргээж, нөхөн олговор өгч байгаа явдалд сэтгэл өндөр байна. Төрөөс харж, үзэж байгаагийн илрэл юм. Би найман хүүхэдтэй. Хүүхдүүдэд маань тав, арван цаас нь хэрэг бололгүй л яахав. Гэхдээ миний сэтгэлийн шарх их шүү дээ. Эсэргүүний үлдэгдэл нэртэй, хавчлага, дарамтанд байнга өртөнө. Сонгох, сонгогдох эрхээ хязгаарлуулна. Сургууль соёлд явахыг хорьж байсан. Тэр бүх зовлонг тоочих юм бол мөнгөөр яаж нөхөх вэ дээ. Нөхөх арга байхгүй” гэлээ.

Б.Цэдэвдорж гуай 48 жил төрд ажилласнаас 36 жилийг нь худалдааны салбарт хүчин зүтгэжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэлмэгдэгсдийн нөхөр, эхнэр эсвэл төрсөн, үрчилсэн үр хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Тус хуулийн дагуу манай аймгаас 30 орчим хүн нөхөн олговор авах эрхтэй бөгөөд төвсийг шат дараатай шийдэж, хамгийн өндөр настайгаас эхлэн олгож байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59(103.14.38.136) 2019 оны 04 сарын 15

80 say tugruguur neg khunii ami unelsenee neekh gaviya geed bodson paldiisan 3 yum khajuud ni zurgaa tatuulaad yu ve dee...

Guitsed hii(108.218.234.108) 2019 оны 04 сарын 13

Tegvel odoo helmegdseer baigaa humuusiig yahuu, bas adilhan nuhun olgovor olgoj l taarahnee. Jishee ni: Zorigiin hergeer helmegdej baigaa 3 hun baina.

Top