Видео: Тунгаа аваргын бүсээ эргүүлэн авч чадсангүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

Монголын холимог тулаанч Ж.Нарантунгалаг өчигдөр /2019.04.12/ Филлипин улсын Манила хотод “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцлоо. Манай тамирчин “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө вьетнам гаралтай, Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдсан юм. Энэ бүсийг Тунгаа 2014-2015 онд эзэмшиж байсан юм. Мартин бол манай тулаанчийн Оросын Марат Гафуровт алдсан аваргын бүсийг 2017 онд Гафуровыг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, булаан авсан тулаанч билээ. 13 насны зөрүүтэй тулаанчид. Тэд 5 минутаар 5 үе тоглох ёстой.

Танхимд дуучин Д.Жаргалсайханы “Чингисийн баатрууд” дуу эгшиглэн, Тунгааг гарч ирэхэд үзэгч олон уухайлан хүлээж авч, угтан гүйж харагдсан. “One Championship” холбооны фэнүүд чухам Тунгаа л үзүүштэй сайхан тулаанаараа тэмцээн, уралдааныг нь сонирхолтой болгож байгааг андахгүй сайн мэднэ.

Эхний үе тулаанчид нэг нэгнээ туршсан, тагнасан маягаар эхэллээ. Аварга Нгуен тун болгоомжтой тоглох аж. Тактикаа сайн боловсруулж, бэлтгэсэн нь илт. Шатар тоглож буй мэт л хөдөлгөөн, цохилт бүрээ хянан нягтлаж байлаа. Байн байн баруун кидан өшиглөлт хийнэ. Тунгаа урд гараар сайхан хатгаад дотогш орох гэсэн боловч болсонгүй. Нгуен угтуулж цохиод, зайгаа хадгалан, киданаа хийсээр. Кидан өшиглөлт өрсөлдөгчийн тулгуур хөлийг муудуулж, гарын цохилтын хүчийг бууруулдаг. Тунгаа хариу өшиглөх боловч Нгуений кидан түүнийг тэнцвэр алдуулж, хөл нь хөдлөхөд хэцүү болж байгааг Нгуен мэдэж байв.

Хоёрдугаар үе эхэллээ. Тунгаа довтолж, баруунаар даллан цохиж, урагшилна. Харин Нгуен юунд ч сандрахгүй юм. Маш сайн харж, яаж тоглох, юу хийхээ бүгдийг төлөвлөжээ. Ээлжит баруун кидан Тунгаагийн зүүн хөлөнд буухад манай тамирчин илт доголоод ухарсан тул Нгуен  боломжоо алдсангүй. Үргэлжлүүлэн дайрч, дахин нэг кидандаад зүүн хөл нь ажиллагаагүй болоход нь үсрэн, өвдөглөж, манай тамирчныг унагаалаа.

Ийнхүү аваргын бүсээ хамгаалсан Нгуен Тунгаад хүндэтгэл үзүүлэн, ёслож байлаа. Харамсалтай нь Тунгаа бэлтгэсэн, зэхсэн зүйлээ бүрэн гаргаж чадсангүй, австрали тулаанчийн хэмнэл, тактикт орж, хүнд цохилтоор ялагдлаа. Гэхдээ тэр дахиад тулалдана, дуусах болоогүй.

Алтан соёмбот далбаагаа мандуулан, тоглолтын өмнөх монгол бөхийн шаваа, ялалтын дараах уухай гээд Тунгаа шиг монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, омогшуулдаг тамирчин цөөхөн бий. Ямар ч Аялал жуулчлалын яам, тамгын газруудаас илүү эх орноо дэлхийд сурталчилж, таниулна гэдэг энэ буй за.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яалтгүй(202.179.26.73) 2019 оны 04 сарын 16

бид олон ялагдал харсан.якутад шүүсэн чөлөөтийн дасгалжуулагчийн шившиглэл, орхоны допингий хэрэг, мандахнарангийн мангарлал.Нарантунгалагийнх яалтгүй хурд нас гэдэгт хожигдсон харамсах юмгүй нь.

0  |  0
зочин(202.179.27.183) 2019 оны 04 сарын 16

ирээдүйн дасгалжуулагчийн ажилд нь амжилт хүсэе

0  |  0
Бат (202.126.89.49) 2019 оны 04 сарын 15

Үнэн сайн тулаан ч шүү. Одоо шавь бэлтгэх ажилдаа орсон дээр байхаа.

1  |  0
Bat(174.199.15.43) 2019 оны 04 сарын 14

Tulaan shyy dee yalah baihad yalagdal bas bna

0  |  0
Онигоо(59.153.112.208) 2019 оны 04 сарын 14

Онигоо

0  |  1
Ахмад(24.114.63.106) 2019 оны 04 сарын 14

Тиймээ нас болжээ гээд Шавь бэлдэх нь зов болтой.38 хогшинд тооцогддог шуудээ тэгэхэд 43! Толог бух талаараа хамаагуй илуу байсан. Нас цас

0  |  0
Ванн Дамм (59.153.112.17) 2019 оны 04 сарын 13

Энэ нэг хачин юмаа магтаад байдаг тийм сайн зодолдож чадахгүй бөөс

0  |  0
Zochin(37.168.138.177) 2019 оны 04 сарын 13

Odoo bolison deer setgel zuin beltgel mach muu bn lee dasaljuulagch tungaag beltgej bgaa bag gej ym alga bn

0  |  0
Хүсэлт(202.9.43.246) 2019 оны 04 сарын 13

Залгамжлагч нартаа уран тулалдах нууцаа заах хэрэгтэй.

0  |  0
Irgen(203.91.115.47) 2019 оны 04 сарын 13

Тунгаа залуу үеээ дасгалжцулж UFC оруулах хэрэгтэй

0  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 04 сарын 13

Buh l salbart iim humuus bdag,sanaan baiv ch chadal n hurhee bsan,odoo suulchiin udaa geseer zamaa zaluuchuuddaa tavij ogohgui,eruul mendee bodson ch erthen boliod shavi naraa beldsen n deer

0  |  0
Болд(43.228.131.110) 2019 оны 04 сарын 13

Нас үнэхээр дарж байгаа нь харагдаж байсан. Манай хүн хүчтэй тэсрэлттэй цохилт хийж чадахгүй байсан. Энэ ТӨЛӨГ залуу хүн болохоор хүчээр илүү байлаа.

0  |  0
demjigch(202.179.27.103) 2019 оны 04 сарын 13

ene hun bol domog shuu, dahiad iim zeregleliin tamirchin gargahad ih tsag hugatsaa,huchtei demjleg heregtei,holbogdoh gazaruud ni sain anhaaraasai.

0  |  0
болд(66.181.161.107) 2019 оны 04 сарын 13

одоо амжилт гарахгүй болсон байнлээ зоригтой хүчтэй залуучуудыг дэмжиж гаргах хэрэгтэй байхаа

0  |  0
Ene tungaa amjilt(122.201.24.78) 2019 оны 04 сарын 13

Gavyataaraa baharhaj suulaa nuguu talaar Mgl iin mani tom kompani ezeduudees ichihshih bsondo unetei mashin huuhen shuuhan gehees uur zuilgui heden sumo shig bson бөхчүүдийг болохоороо 200 шагнаад байдаг хэн ч танихгүй үнэндээ тэднийг уг нь ийм одоо үед хүчээ авч байгаа спортыг дэмжээд энэ тунгаа ахын ур чадвар туршлага энэ тэрийг нь ашиглаад залуу хүнийг бэлдүүлээд тулалдуулсан бол гэж бодсон шүү тунгаа мань нас үнэхээр зөрүү байсан ялагдаж магад гэж бодож байсан шүү нуугаад яахав яагаад вэ гэвэл нас ийм спортод үнэндээ харагдаад байдаг юмдаа Монгол гээд юм хом үзэж байхаар сайхан санхүүгээ

0  |  0
Ах(66.181.161.6) 2019 оны 04 сарын 18

Одоо тулалдана гэж юу байх вэ дээ зодог тайлж багш болсон дээр одоо энэ хүнээс амжилт гарахгүй нас нь болсон харин ч өдийд ингээд явж байгаа нь их юм

2  |  0
Top