“Архигүй Дорнодчуудын төлөө” хэлэлцүүлэг боллоо

2019 оны 04 сарын 13

Дорнод аймгийн ИТХ-ЫН тэргүүлэгчдийн 2018 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар хамтран “Архигүй Дорнодчуудын төлөө бид хамтдаа-2” хэлэлцүүлгийг өчигдөр /2019.04.12/ ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Чойбалсан хотод архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий хүнсний 8 нэрийн дэлгүүр, PUB, рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцлоо. “Архигүй Дорнодчуудын төлөө бид хамтдаа-1” хэлэлцүүлэгт Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагууд болох Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газрын нийт хэсгийн байцаагч нар, томоохон худалдааны төвийн төлөөллүүд оролцож байсан бол энэ удаагийн хэлэлцүүлэгт Хүнсний 8 нэрийн дэлгүүр, PUB, рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцож, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, цаашид анхаарах асуудал, ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.21.109.11) 2019 оны 04 сарын 14

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ЖААХАН АЖИЛЛАМААР. АРИХЧИД ЗҮГЭЭР Л ҮРЖЭЭ. ЗАМ НЬ ТАМ -АЙМАГИЙН ТӨВИЙН ЗАМД ЭЗЭНГҮЙ МАШИН ЭВДЭЖ АВААРЫН ГОЛ ГАЛТГААН БОЛЖЭЭ.

Top