Өвөр Монголд шувууны ханиад дэгджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсад агаар дуслын замаар халдварлах шувууны ханиадны H7N9 вирус тархсан гэдгийг БНХАУ-ын Засгийн газраас мэдээллээ. Тус вирусийн анхны тохиолдол энэ сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байна. Одоогоор энэ өвчний улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.

Өвөр Монголын 82 настай малчинд дээрх өвчний анхны шинж тэмдэг илэрсэн байна. Орон нутгийн эмнэлэгт тус өвчтөн хэвтэн эмчлүүлж буй аж. Анх вирус дэгдсэн голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, гэр бүлийн гишүүдийг нь тусгаарлан эмчилгээнд хамруулж эхэлжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 онд БНХАУ-д мөн адил дээрх вирус дэгдэж 300 гаруй хүн нас барсан юм.

Эх сурвалж: Reuters

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top