Нүүрсний экспорт нэмэгдэж 7.8 сая тоннд хүрлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар буюу нэгдүгээр улиралд нүүрсний экспорт нэмэгдэж 7.8 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гашуунсухайт-Ганцмод боомтын экспорт тасалдалгүй хэвийн үргэлжилсэн нь ийнхүү өсөхөд голлон нөлөөлсөн байна. Боомт хоёр талын тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдээр хилээ хааснаас өөрөөр ямар нэгэн урт хугацааны тасалдал үүсээгүй байна. Энэ жил Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани болон нүүрс экспортлогч компанийн экспорт өнгөрсөн оныхоос өсөлттэй байгааг нүүрсний экспортын өсөлттэй холбон тайлбарлаж болох юм. Үүнээс гадна уул уурхайн салбарын бусад бүтээгдэхүүн тухайлбал 361 мянган тонн зэс, 2.1 сая тонн төмөр экспортлож өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1-7 хувиар өсөөд байна.

Уул уурхайн салбар Монгол Улсын нэгдсэн төсөв нэмэгдэхэд нөлөөлөх болсны хамгийн том шалтгаан нь БНХАУ Австрали улсын хооронд үүссэн нүүрсний импортын маргаан, Австрали улсад удаа дараалан тохиолдсон байгалийн гамшигтай холбон тайлбарлаж болохыг гаднын шинжээчид онцолж буй юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top