Гоодой аманд түймэр гарч, 10 гаруй айлын эд хөрөнгө хайллаа

2019 оны 04 сарын 14

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн аманд өнөөдөр /2019.04.14/ 15 цагийн үед иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж түймэр гарч, үүний улмаас зуслангийн 12 байшин, гурван гэр шатаж, иргэд эд хөрөнгөөрөө хохирлоо. Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэр гарах нь ихсэж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ. Тухайлбал энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол өнөөдөр “Гоодойн ам”-д түймэр гарсан. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэхийг ч анхаарууллаа.

Энэ үеэр албаны хүмүүсээс дараах зүйлсийг тодрууллаа.

НОБГ-ЫН ДАРГА Ж.ЧҮЛТЭМСҮРЭН: ГАЛЫН АЮУЛЫГ БАГА ТАЛБАЙД ЗОГСООЖ ЧАДЛАА

Иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж 10 гаруй айлын гэр, байшин, эд хөрөнгө шатлаа. Манай алба хаагчид цаг алдалгүй ирж, 100 метр орчим өргөнтэй, 300 метр талбайд нүүрлэсэн аюулыг зогсоож чадлаа. Гэхдээ маш харамсалтай байна. Хүмүүсийн мэдээллээр гагнуурын очноос улбаалж гал гарсны улмаас ийм их хэмжээний хохирол учирлаа. Энэ мэдээлэл эцсийнх биш шүү дээ. Онцгой болон цагдаагийн шинжээчид шалтгааныг илрүүлж, хохирлыг тогтооно. Ард иргэд маань ийм харамсалтай үйлдэл битгий гаргаач ээ. Азаар хүний амь эрсдсэнгүй, галын аюулыг бага талбайд зогсоож чадлаа.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Ш.БАТДОРЖ: ЯГ ТҮЙМЭР УНТРААХ ГЭХЭЭР ЦООЖТОЙ, ХАМГААЛАЛТТАЙ БОЛЧИХДОГ

Манай хорооны ажлын алба, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран даваа, баасан гаригуудад дуут сэрэмжлүүлэг болон өөрсдийн биеэр очиж иргэдтэй уулзан сэрэмжлүүлэг өгч, 1000 гаруй иргэнээр гарын үсэг зуруулсан. Гэтэл иргэдийн хайхрамж болгоожгүйгээс болж энэ их хөрөнгө шатлаа. Энэ төмөр хашаа, орц, гарц байхгүй, манаачгүй, цоожтой. Яг түймэр гарахаар унтраах гэхээр бүх юм нь цоожтой, хамгаалалтай болчихдог. Иргэдийн маш болгоомжгүй байдлаас болж бусад нь эд хогшлоороо хохирч байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЮМ ЮМ БОДЛОО(202.179.25.4) 2019 оны 04 сарын 15

БЛОКОН ХАШАА БАРИАД ӨВСӨӨ ХАДАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. БАЙШИНГАА ТОЙРУУЛААД 3-4 М ЦЕМЕНТЛЭХ ГААРДПЛАГАТАЙ ГЭЖ ОЙЛГОЛОО. ТООСГОН БАЙШИН ЭРХБИШ ТЭСЭЖ ҮЛДЭХ БАЙХ.

0  |  0
Зочин(103.57.95.47) 2019 оны 04 сарын 15

ОБЕГ баахан сүрчигнээд л б.даг ганц байшин унтраах бүрэн хэмжээний усгүй очоод усандаа яваад алга болчихдог.Энэ хооронд байшин нь шаттаж дуусч байгааг харлаа. Тэгээд өөрсдийгээ магтаад л. Бэлэн байдал гэдэг зүйл үгүй болж, өөрсдийгээ шоудаад л. 10 айл шатаж байхад юу хййж б.даг юм.Бас иргэд рүү буруу чихээд л. Та нарыг яах гэж татварын мөнгөөр тэжээж байгаа юм бэ.

1  |  0
Zochin(73.50.120.83) 2019 оны 04 сарын 15

Uursdiin hariutssan gazriinhaa zerlegiig uursduu tseverleh yostoi biz dee.bas heneer hiilgeh geed bgaan boloo teneguud

0  |  0
Zochin(73.50.120.83) 2019 оны 04 сарын 15

Harin hurdan turgen auylaas holduulj zogsooj bhad zarim buduuleg teneg humuus uurlaj bh um. Iim naranhui buduuleg hund talarhaj meddeggui humuus yaj ch saihan amidrah bilee dee..Bayarlalaaa. Gal tuimer iig zogsooj olon hunii ed hurungu am nasiig hamgaalj chadsan NOBG i8n hamt olond amjilt huseye

0  |  0
Оидх(203.91.115.37) 2019 оны 04 сарын 14

10 ГАРУЙ АЙЛ ШАТЧИХААД БАЙХАД БАГА ГЭНЭ ҮҮ АЖЛАА ХИЙ ИРГЭД РҮҮ БҮХ БУРУУГ БҮҮ ЧИХ

0  |  0
Рр(59.153.85.90) 2019 оны 04 сарын 14

Үхэр мал хотын захаар байлгахыг хорьсон. Тэрнээс хойш хаа сайгүй өндөр өвс. Хуучин үхэр идээд ийм өнжмөл өвсний асуудал байдаггүй байлаа. Хүчээр дарж байгалийн зохицол холбоог нь таслахаар асуудал гардаг юм биш үү?

0  |  0
Top