АНУ-д хамгийн аюултай шувуу эзнээ хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

АНУ-ын Флорида мужийн Алачуа тойргийн нэгэн фермийн аж ахуйд кассовари шувуу 75 настай эзнээ хөнөөжээ гэж Evening Standart сонинд мэдээлжээ. Фермийн эзэн Марвин Ахос санамсаргүй унахад нь шувуу гэнэт дайрч, хөнөөсөн бөгөөд “алуурчин” шувуу ферм дээр хяналтан дор байгаа гэнэ.

Кассовари шувуу нь Гиннессийн номд дэлхийн хамгийн аюултай шувуу хэмээн бүртгэгдсэн байдаг. Насанд хүрсэн кассовари хоёр метр өндөр, жин нь 60 кг хүрдэг байна. Нисдэггүй энэ төрлийн шувуу 50 км/ц хурдлах чадвартай бөгөөд маш хүчтэй хөлөөрөө дайснаа өшиглөж алдаг аж. Хөлийнх нь хумс нь 10 см урт ургадаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У(202.131.227.82) 2019 оны 04 сарын 15

МЭДЭЭ ШАAЖ ӨГӨХ ЮМАА

Top