Louis Vuitton-ий эзэн дэлхийн толгой баячуудын гуравт бичигдэх болов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Францын тэрбумтан, LVMH-ийн ерөнхий захирал Бернар Арногийн хөрөнгийн хэмжээ энэ оны эхний улиралд 11.2 тэрбум ам.доллараар өсч, 87.2 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн толгой баячуудын жагсаалтын гуравдугаарт  гарч ирснийг Forbes мэдээллээ. Уоррен Баффетт ийнхүү дөрөвдүгээр байр руу ухарчээ.

Арногийн хөрөнгийн хэмжээ эрс өссөн шалтгаан нь LVMH-д багтдаг Louis Vuitton, Christian Dior болон Сеline-гийн борлуулалт маш сайн байсантай холбоотой гэнэ. Эдгээр загварын элит брэндүүдийн нийт орлого эхний улиралд 15 хувиар өссөнөөс Louis Vuitton-ийнх онцгой сайн байлаа гэж мэдээлжээ.

Хятадад өндөр үнэтэй брэндүүдийн эрэлт буурч магадгүй тул LVMH-ийн орлого мөн дагаж буурах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байсан ч,  эсрэгээрээ эргэжээ.

Louis Vuitton-ий хувьд эрэгтэйчүүдийн хувцас загварын ерөнхий зохион бүтээгчээр Виржил Аблог томилсон нь маш оновчтой шийдвэр болсон гэж үзжээ. Дөнгөж эхний жилдээ ажиллаж буй хэрнээ л Аблогийн шинэ улирлын загварууд олны таашаалд онцгой нийцэж, худалдан авалт эрс нэмэгдсэн тул эрэлтээ дагаад Францын нийслэл Парист шинэ оёдлын үйлдвэр хүртэл нээсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
krishna(218.50.19.117) 2019 оны 04 сарын 15

uzemj muutai muuhai tsunh yu n goy gyum bol

Top