Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч Мяралзаа ХХК, ДЮЦ ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн-Огоо ХХК, Эрдэм транс ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, иргэдэд өнгө үзэмжтэй цэвэр цэмцгэр, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотор цэвэрлэгээг тогтмол хийж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг чанд баримтлан, хаягжилтийг сайжруулан мөрдөж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hergui(66.181.161.119) 2019 оны 04 сарын 15

Zurh uul TETS 4 gej chigleld yavdag kampani avtobus estoi hetsuu yum hagas buten saiind ogloo 8 30 s yavna mash tsoohon avtobus oroi ert zogsono jolooch nar ni yum heleheer toohgui

Top