ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэнд гайхалтай өдөр болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Хонь

Өөрийгөө хамгаал. Амьдралын зарчим, хандлагыг дээдэл. Бие бялдрын хэт их ачаалал, шинэ танилууд зэргээс татгалз. Урам хугаралт, бэртэл гэмтэл тохиолдох магадлалтай. Ганцаардлаас зайлсхий. Хайртай хүмүүстэйгээ харилц.

Үхэр

Таны амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд тохиолдож мэднэ. Магадгүй хүсээгүй уулзалт тохионо. Санхүүгийн салбарт ажилладаг бол өөртөө хяналт тавь. Ухамсартай байж, найз нөхөд, ойр дотны хамаатнуудынхаа зөвлөгөөг сонс. Орой сонирхдог зүйлээ хий. Үзэл бодлоо илэрхийлэхэд таатай байна.

Ихэр

Хуучин өр байвал эргүүлэн авна. Үнэтэй зүйл худалдаж авна. Үдээс уулзалтад очно. Сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Магадгүй та баяр хөөрөөр бялхана. Аливааг дуустал нь хийдэг зангаа бүү орхи.

Мэлхий

Шинэ газруудаар аялна. Урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ сэтгэгдэл мэдэрнэ. Дэлхий ертөнц болон хүмүүсийг нээлттэй болгомоор санагдана. Эерэг сэтгэгдэл төрж, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудал шийдэгдэнэ. Бүтээлч сэтгэлгээгээ төлөвшүүл.

Арслан

Өнөөдөр ямар ч бизнест анхааралтай ханд. Урам зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн байж, зорилгодоо хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг даван туулахад бэлэн болно. Эрсдэлтэй үйл ажиллагааг ч сонирхох нь таныг адал явдалтай учруулна.

Охин

Амьдралын зарчим, хандлагаа өөрчилнө. Хууран мэхлэлтээс зайлсхий. Эелдэг бай. Гэр орноо болон хотоо цэмцгэр байлгах санаа төрнө. Хэт их ачааллаас татгалз. Хооллолтдоо анхаар.

Жинлүүр

Хууртаж магадгүй. Гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан хэрэггүй. Дотоод мэдрэмж, анхаарал төвлөрлийн ачаар та олон асуудлаас зайлсхийж чадна. Үдээс хойш түгшүүр арилна.

Хилэнц

Энэ өдрийн амжилт нь дарга удирдлагаас ихээхэн хамаарна. Онцгой чадвараа харуул. Таны сэтгэлийг зовоох нөхцөл байдал тулгарч мэднэ. Та ч өөрөө хүмүүсийг зовоож мэднэ. Сэтгэл санааны байдалдаа анхаарч, түрэмгий, амиа бодсон зангаа зас.

Нум

Сэтгэлийн хөдөлгөөнөө хяна. Найз нөхдийнхөө зөвлөгөөг анхааралтай сонсохыг хичээ. Орой шинэ танилуудтай болно. Эрч хүч нэмэгдэх зүйл хий. Дараа өдрүүдийн хүч шаардсан ажлуудад бэлд.

Матар

Аливааг сунжруулахаас зайлсхий. Бүдүүлэг хандлага гаргах хэрэггүй. Хайртай хүмүүстэйгээ харилцах нь өдрийн сөрөг хандлагыг багасгахад тусална. Орой эрт унтаж амар.

Хумх

Өнөөдөр та шинэ сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Энэ нь танд хэн нь жинхэнэ найз, хэн нь дайсан болохыг ялгахад тусална. Эсрэг хүйсний хүмүүстэй ярилцахад таатай. Туршлагатай танилуудаасаа тусламж авна. Тэдэнтэй урт удаан харилцаатай бай.

Загас

Өнөөдрөөс эхлэн санхүүгийн нөөцийг бий болго. Ойрын ирээдүйд гэнэтийн зардал гарах магадлал өндөр байна. Өнөөдөр олон загас санхүүгийн түр зуурын бэрхшээлтэй тулгарна. Энэ үед дарга удирдлага, хамт олонтойгоо сайн харилцаатай бай. Орлогын шинэ эх үүсвэр хайх нь чухал.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top