ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Өнөөдөр 2019.04.16. Монгол эх оронд маань нар 06 цаг 02 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр Дэлхийн дуу хоолойны өдөр. Данид Хатан хаан Маргретийн мэндэлсэн өдөр тохиож байгаа бол Унгарт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр юм байна. Харин АНУ-д Үндэсний эрүүл мэндийн даатгалын өдөр.

Энэ өдөр Шведийн хөлбөмбөгч Фредрик Льюнгберг, Францын сагсанбөмбөгч Борис Диау, Олимпийн хошой мөнгө, нэг хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга Ямайкийн гүйлтийн тамирчин Керрон Стюарт, Японы хөлбөмбөгч Шинжи Оказаки, Английн хөлбөмбөгч Аарон Леннон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1921 оны энэ өдөр Догсомын Бодоо Монгол Улсын Ерөнхий сайд болжээ. Тэрээр 1922 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл энэ албыг хашсан юм.
  • 1928 оны энэ өдөр Улсын бага хурлын шийдвэрийн дагуу төгрөгийг алтан баталгаанд оруулав.
  • 1930 оны энэ өдөр Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1912 оны энэ өдөр Харриет Күймби Английн сувгийг нисч гаталсан анхны эмэгтэй болов.
  • 1917 оны энэ өдөр Швейцарьт цөлөгдсөн Владимир Ленин Оросын Петроград хотод эргэн иржээ.
  • 1972 оны энэ өдөр Аполло сансрын хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас “Аполло 16” хөлөг хөөрөв.
  • 2003 оны энэ өдөр Грекийн парламент Европын холбоонд нэгдэн орохыг дэмжжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр арилжаа хийх, бизнес эхлэх, мал худалдаж авахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэхэд таатай биш. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top