"Мисс & Мистер" тэмцээнийн үндэсний ялагчид тодорлоо

2019 оны 04 сарын 15

“Golden Gym” фитнес клубээс жил бүр уламжлал болгон "Мисс & Мистер" тэмцээнийг бодибилдингийн тамирчдын дунд зохион байгуулдаг. 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг энэ жил тус клубын 10 жилийн ойн хүрээнд “Үндэсний аварга шалгаруулах” тодотголтой явууллаа.

Үндэсний аварга шалгаруулах "Мисс & Мистер-2019"  тэмцээн энэ сарын 12-нд “Тусгаар тогтнолын ордон”-нд болсон бөгөөд нийт эрэгтэй 31, эмэгтэй 26 тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.

Тэмцээний хоёрдугаар шатанд эмэгтэйчүүдээс 10, эрэгтэйчүүдээс 15 тамирчин шалгарснаас финалд тус тус таван тамирчин үлдэж, медальт болон шагналт байруудыг эзэллаа.

ЭМЭГТЭЙЧҮҮД:

Аваргын алтан медаль- хувийн дугаар 2- Э.Баярмаа

Мөнгөн медаль- хувийн дугаар 32- Д.Отгонтөгс

Хүрэл медаль- хувийн дугаар 14-М.Гантуяа

Дөрөвдүгээр байр- хувийн дугаар 40-Ч.Золжаргал

Тавдугаар байр- хувийн дугаар 24-Н.Анхцэцэг

 

ЭРЭГТЭЙЧҮҮД:

Аваргын алтан медаль- хувийн дугаар 54- Г.Анир

Мөнгөн медаль- хувийн дугаар 29- Б.Чингүүн

Хүрэл медаль- хувийн дугаар 40- Ч.Чингисбаатар /2018 оны аварга/

Дөрөвдүгээр байр- хувийн дугаар 12- Ц.Батдэлгэр

Тавдугаар байр- хувийн дугаар 55- А.Отгонбаатар

 

Мөн үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

“Golden Gym” фитнес клубын захирал Ц.Баянмөнх “Манай клуб байгуулагдаад 10 жил болж байна. Ойн хүрээнд олон ажил төлөвлөж, хийж байгаагийн нэг нь "Мисс & Мистер"  тэмцээн юм. Энэ тэмцээнээс Монголдоо төдийгүй Ази, болон дэлхийн нэрээ гаргасан тамирчид төрөн гарч байгааг дуулгахад таатай байна. Ер нь клуб маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг зохион байгуулж, цаашдаа залуучуудаа улам илүү дэмжиж ажиллах болно.”

"МИСС & МИСТЕР-19"  ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ Г.АНИР: ЭХНЭР ХУЛАНДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА

- Юун түрүүнд танд баяр хүргэе. Тэмцээнд түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тэмцээнд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагүй. Түрүүлсэндээ үнэхээр баяртай байна. Багш дасгалжуулагч М.Мөнх-Од, эхнэр Хуландаа маш их баярлалаа.

- Хэдэн жил хичээллэж байгаа вэ?

- Хичээллээд гурван жил болж байна.

- Өмнө нь энэ төрлийн тэмцээн уралдаанд оролцож байв уу? Ямар амжилт үзүүлсэн бэ?

 - Өмнө нь тэмцээнд оролцдоггүй байж байгаад саяхан сонирхогчдын хоёр тэмцээнд оролцсон. Нэгээс нь алт, нөгөөгөөс нь мөнгөн медаль авсан.

 

"МИСС & МИСТЕР-19"  ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ Э.БАЯРМАА: ТЭМЦЭЭНИЙ УРЬД ӨДӨР ЖААХАН Ч УС УУДАГГҮЙ

- Танд баяр хүргэе. Фитнесээр хэр удаан хугацаанд хичээллэсэн бэ?

- Сэтгэгдэл маш өндөр байна. Түрүүлнэ гэж ерөөсөө бодоогүй. Хичээллээд таван сар болж байна. Яг үндсэн хатуу дэглэмийг Цагаан сараас хойш барьсан.

- Хатуу дэглэм барихдаа ямар хүнс хэрэглэдэг вэ? Тэмцээнд орохын өмнө ус ч уудаггүй гэж сонссон.

- Тахианы цээж мах, нарийн ногоо хэрэглэдэг. Тэмцээний урьд өдөр жаахан ч ус уудаггүй, харин цээж мах идэж болно.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
khos(202.55.191.42) 2019 оны 04 сарын 15

манай залуус мундаг болжээ.зарим эрхийн балайнууд буруу замаар яваад байгаа болохоос биш

0  |  0
Top