“Мөсөн өргөө” спортын ордон 16 сарын дараа ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Монгол улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн спортын ордонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар барих ажлыг эхлүүлжээ. “Мөсөн Өргөө” нь хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах хүчин чадалтай байх юм.

 Энэхүү ордон нь 3600 хүртэлх хүний  суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон театр болох боломжтой юм байна. Нийслэл хотод ийнхүү олон улсын стандартад нийцсэн спортын ордонтой болж байгаад хотын дарга баяртай байгаагаа илэрхийлэн цаашид жишээ болохуйц спортын ордон баригдана гэж мэдэгдлээ.

Энэхүү ордныг барих төсөлд МАК корпораци, “Степпе купер”, UPC, “Ачит- Ихт” зэрэг үндэсний компаниуд хөрөнгө оруулан хамтран ажиллаж байгаа бөгөөд ордны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах эрх аж ахуйн нэгж, иргэдэд нээлттэй байх юм байна. Энэхүү ордонг өнөөдрөөс 16 сарын дараа ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болно. Мөн 2023 оны Азийн залуучуудын наадам болно. Эдгээр спортын наадмуудад зориулсан бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг нь энэхүү “Мөсөн өргөө” байх юм.

Дээлгэрэнгүйг МОБАЙЛ ТВ-ээс үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.65.76) 2019 оны 04 сарын 17

за ашгүй дээ, ингэж нэг мөсөн ордонтой болохгүй бол Хүннү моолын мөсөн гулгуур арай л дэндүү үйлчилгээ муу дээрээс нь хэтэрхий монополь ганц байгаагаа мэдэрсэн байсхээд л үнээ нэмнэ. Сүүлийн үед бүр их инээдтэй шаардлага тавьдаг болсныг спорт сонирхогч нар сонсвол зөвхөн Монголд л ингэх байхдаа гэж инээлдэх энүүхэнд. Та тэнд гулгах биш алхах хэрэгтэй гэсэн. Мөнгөө төлчөөд дөнгөж гулгаж сурч байгаа хүүхдүүд шиг мөлхөхийг л шаарддаг болсон байна билээ. Спорт гэдэг хурд хүч л байдаг биздээ? Та хурдан гулгаж байна манай талбайг чөлөөл гэж наасан Хүний мөнгө зүгээр авах сонирхол уу

0  |  0
Top