Трамп 30 сая ам.долларын хандив цуглуулаад байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Энэ оны нэгдүгээр улиралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд зориулж 30 сая ам.долларын хандив цуглуулж, Ардчилсан намын хоёр нэр дэвшигчдийг тэргүүлж байна гэж CNN агентлаг мэдээлжээ.  

Ингэснээр түүний сонгуулийн штабын дансанд нийт 40.8 сая ам.доллар хуримтлагдаад байгаагийн 99 хувь нь 200 ба түүнээс доош хэмжээний нэг удаагийн хандиваар бүрджээ.  

Энэ оны хоёрдугаар сард албан ёсоор сурталчилгаагаа эхэлсэн Ардчилсан намын сенатор Берни Сандерс 41 хоногийн дотор 18.2 сая ам.долларын хандив цуглуулаад байгаа бол сенатор Кэмала Харрис 12 сая ам.долларын хандив цуглуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top