ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Өнөөдөр 2019.04.17. Монгол эх оронд маань нар 06 цаг 00 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 6 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр Цусны өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Габонд Эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн алдарт боксчин Ричи Вүүдхолл, Холливудын жүжигчин Женнифер Гарнер, алдарт Викториа Бекхэм, “Формула 1”-ийн нисгэгч Ромейн Грожиан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1961 оны энэ өдөр 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын ес дэх ээлжийн ажилчид нутаг буцжээ.
  • 1983 оны энэ өдөр БНМАУ-ын “Үнэн сонин”-д “Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм” нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшөлцөөний явцад ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.

 

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1946 оны энэ өдөр Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.
  • 1970 оны энэ өдөр задгай сансарт ноцтой гэмтэж, хүмүүсийг түгшээж байсан “Аполло 13” сансрын хөлөг эх дэлхийдээ газардав.
  • 1971 оны энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагджээ.
  • 1975 оны энэ өдөр Камбожийн нийслэл Пном Пень хотод хяналтаа тогтоогоод байсан Кхмерийн хөдөлгөөний цэргүүд бууж өгөв. Ингэснээр Камбожийн иргэний дайн дуусчээ.
  • 1982 оны энэ өдөр Канад улс үндсэн хуулиараа Төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетыг тодруулав.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр урлан бүтээх ажилд сайн. Харин архи, тамхи хэрэглэхийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top