Ж.Батбаясгалан: Осол гарсан орчин одоог хүртэл хортой хэвээр байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн засаг даргын захирамжаар өчигдөр /2019.04.16/ гарсан осолтой холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлаа хийж яваад амь эрсэдсэн дөрвөн ажилтны ар гэрийнхэнд Монгол Улсын засгийн газар болон хотын удирдлагуудын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байгааг дамжуулж байна. Амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллаж байна.

Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд бид нар хөндлөнгөөс саад учруулах эрх байхгүй учраас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг хүргэж байгаа гэдгийг хэлмээр байна. Юуны өмнө Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг хүлээн авах насосыг 48 цагийн дотор хэвийн горимонд оруулахаар өчигдөр шөнөөс эхлэн ажиллаж байна. Осол гарсан станцад хуримтлагдсан лагыг соруулан зайлуулж байна. Одоогийн байдлаар 50-60 см зузаантай лаг хуримтлагдсан байгаа. Үүнийг зайлуулах ажил үргэлжилж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тусгай горимд шилжин үйл ажиллагаа явуулж байгаа.

Ослын шалтгаан нөхцлийг тогтоохын тулд хуулийн байгууллагууд ажиллаж байна. Гэвч осол гарсан тухайн орчин одоог хүртэл хортой хэвээр байгаа тул шалгалт явуулах бололцоог хангаж өгөх зорилгоор онцгой байдлын газрын хяналтан доор хэмжилт хийх үүргийг дөнгөж сая гаргалаа.

Энэ орчинд амь насаа алдсан дөрвөн хүнээс гадна, хэд хэдэн ажилтны эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдөж байгаа. Өнгөрсөн шөнө мөн тэнд ажиллаж байсан найман хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Тухай бүрт нь бид мэдээллийг хүргэж байх болно” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Офицер(103.57.95.47) 2019 оны 04 сарын 18

Мэдлэг,дадлга,чадваргүй юмнууд төрд гарахаар хүний амиар тоглодог. Чаддаг хүмүүст ажлаа өгөх хэрэгтэй. Хүн ер нь ярьж байгаагаасаа ойлгомжтой шүү дээ. Чадахгүй байж чадаж байгаа мэт харагдах гэж их оролдох юм. Хоолойныхоо өнгөнөөс ойлгомжтой шүү дээ.

0  |  0
zochin(66.181.161.126) 2019 оны 04 сарын 17

harvaas ideed cadsan nohod shig eumnuud suuj baigaag n harhaar zevuu durgui hoer zereg hurne gedeg bolj ba

0  |  0
Зочин0(202.131.243.186) 2019 оны 04 сарын 17

хайран сайхан залуусыг дөрөв дөрвөөр нь алсаар байхуу энэ улс оронд хариуцага гэж юм үнхээр алга

0  |  0
Зочин0(202.131.243.186) 2019 оны 04 сарын 17

хайран сайхан залуусыг дөрөв дөрвөөр нь алсаар байхуу энэ улс оронд хариуцага гэж юм үнхээр алга

0  |  1
Top