АРХАНГАЙ: Даамны улсын аваргаас таван алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Архангай аймгийн аварга шалгаруулах даамны тэмцээнээс шалгарсан 24 өсвөрийн тамирчин 100 буудалт даамны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Тэмцээнд нийт 774 тамирчин оролцон, охид хөвгүүдийн 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангиллаар 100 буудалт даамны Үндсэн, Рапид, Блиц, 64 буудалт, Турк даам гэсэн таван төрлөөр өрсөлджээ. Манай аймгийн тамирчид 5 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 3-р байр, орон нутгаас 1-р байр эзэлсэн байна.

Эдгээр тамирчид ирэх 6-р сарын 19-нөөс 7-р сарын 2 нд Узбекстан улсын Ташкент хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Мөн үндсэн төрөлд эхний 10-р байрт орсон тамирчид ДАШТ-ны сорилго тэмцээнд оролцохоор болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top