ЕБС-ийн төгсөгчдийн улсын шалгалтын хуваарьтай танилцаарай

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Боловсролын үнэлгээний төвөөс Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар төгсөх ангийн сурагчдын бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах шалгалтын хуваарийг гаргасан байна.

Тавдугаар ангийн сурагчдаас монгол хэл, математик, хүн ба байгаль хичээлээр, 9, 12 дугаар анги төгсөгчдөөс монгол хэл, математик, гадаад хэл, сонгох шалгалтыг авах юм.

Тавдугаар анги төгсөгчдийн шалгалтын хугацаа 60 минут бол 9, 12 дугаар анги төгсөгчдийн шалгалт 80 минут үргэлжлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top