Б.Жавхлан: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь эрсдэлтэй

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

УИХ-ын нэр бүхий гишүүд Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох, Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой гэж үзсэн билээ. Харин Монголбанк болон Монголын банкны холбоо эсрэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Жавхлан ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


-Парламентын түвшинд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудал яригдаж эхэллээ. Ер нь, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэр зөв юм бэ. Нэг хэсэг нь зөв гэх байр суурийг илэрхийлж байгаа бол нөгөө хэсэг нь далд эдийн засгийг цэцэглүүлнэ ч гэж ярьж байна. Харин үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ганц зээлийн хүү биш л дээ. Зах зээлийн эдийн засгийн онол нь бараа, бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ зарчмаар тогтож ярьдаг суурь зарчимтай. Зээлийн хүү бол санхүүгийн зах зээл дээрх санхүүгийн үйлчилгээний өртөг, үнэ юм. Бид 1990 оноос хойш захиргааны аргаар үнийн дээд хязгаарыг тогтоох гэж оролдсон ч бүтэлгүй болсон тохиолдол олон бий. Өнөөдрийг хүртэл ямар ч бараа, бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоож, тэр нь амжилттай яваа түүх байхгүй. Тэгэхээр энэ бүх бараа, бүтээгдэхүүний үнийг бага байлгах нь төр, засгийн бодлого байх ёстой.

Зээлийн хүүг бууруулах нь үе, үеийн Засгийн газар болон Төвбанкны бодлого байж ирсэн. Яах вэ, бага хэмжээгээр бол бууж ирсэн л дээ. Өнөөдрийг хүртэл аажмаар бууж ирсэн ч хангалттай түвшинд биш байна.

-Зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг нь та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Ерөөсөө л инфляци. Инфляци бол макро эдийн засгийн бодлогоор зохицуулагдаж байдаг эдийн засгийн үр дүн, толь юм. Төвбанкны мөнгөний бодлого, төлбөрийн тэмцэл, Засгийн газрын бодлого, макро бодлого нь зөв явах юм бол санхүүгийн зах зээлийн хамгийн суурь өртөг болох инфляци нь нам дор болох ёстой. Ядаж таваас доош байвал зээлийн хүү буурах боломжтой.

-Гэхдээ төр үүнийгээ хийж чадахгүй байгаа юм биш үү?

-Зөв. Төр үнэхээр хийж чадахгүй байна. Инфляциа бууруулж чадахгүй байна. Мөнгөний бодлого, төрийн бодлого, төсвийн бодлого, гадаад бодлого, төлбөрийн тэнцэл зэрэг нь уялдахгүй байгаа болохоор макро тэнцэлээ Монгол Улс олж чадахгүй байна. Тиймээс санхүүгийн өртөг өндөр байгаа юм.  

-Тэгвэл энэ тохиолдолд цаашид яг яах ёстой юм бэ?

-Бид инфляциа нам дор удирдаж чадахгүй байж шууд төр захиргаагаар зээлийн хүүгээ бууруулна гэдэг нь бууж өгч байна л гэсэн үг. Богино хугацаанд л хэрэгжих зүйл. Урт хугацаанд тогтвортой байж чадахгүй. Үүний оронд төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, экспо, мөнгөний болон төсвийн бодлогыг хэрхэн уялдуулж, эдийн засгаа яаж тогтвортой байлгах вэ гэдэг нь төрийн нэгдүгээр бодлого байх ёстой юм.

Гэтэл өнөөдөр инфляци найман хувьтай байна. Цаашид ч дарамт бий болно. Дээр нь уул уурхайгаас хэт хамааралтай гаж бүтэцтэй байгаа үед санхүүгийн өртгийн дээд хязгаарыг хатуу тогтоох нь эргээд эдийн засгийн бодлогыг тогтворгүй болгох эрсдэлтэй. Бодлого тогтворгүй үед инфляфи хаашаа ч харваж магадгүй.

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.225.205) 2019 оны 04 сарын 22

Мэргэжлийн хүн үнэн л юм ярьсан байна. Мэргэжлийн хүний үгийг сонсож зөв шийдвэр гаргадгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал бий болж байгаа. Зүгээр л хүүгийн дээд хэмжээг нь тогтоочихдог юм биш. Хүүг бага байлгах нөхцлөө бүрдүүлээгүй байж зүгээр хар масс-д таалагдах гэж хүүгийн дээд хэмжээ тогтоож тэнэгтэхгүй байлгүй дэ. Ялангуяа манай Монголын хар массууд бол даанч хүн гэдэг нэр нь гомдмоор малнууд шүү дэ. Бүр юу ч мэдэхгүй, ойлгох чадваргүй зомбинууд.

0  |  0
зочин(139.5.218.46) 2019 оны 04 сарын 19

Чи наад онол оо Европт, Хятадад очоод яриад үз дээ, чамайг яах бол

0  |  0
зочин(139.5.218.46) 2019 оны 04 сарын 22

Улс төрчид,, шүүхийнхэн жилийн 3%ийн хүүтэй зээл авч болоод байхад яахаараа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь эрсдэлд ордог юм Урвагч аа, хулгайч аа

1  |  0
zochin(202.9.44.98) 2019 оны 04 сарын 19

Банкны эзэд зээлийн хүүг буулгахгүй тулгаж байгаа. Эс хүссэн ч тус өндөр хүүнд зээлдэгч нар дарлуулж банкинд ашиг хийж өгөөд байгаа л даа.... Ноён Жавхлан хэний захиалгаар онолдоод байгааг нь мэдэхгүй ч наад үгээ Капитализм хөгжсөн Америктаа очиж ярьж яв даа...

0  |  0
Top