Хийморийн овооны галыг бүрэн унтраажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хийморийн овоо орчимд гарсан галыг дүүргийн онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраасан байна. Одоогоор онцгой байдлын газраас галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ба гал алдсан байж болзошгүй сэжигтэй этгээдийг саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн гал түймрийг унтраахад иргэд тусалж, мото сонирхогч залуус уулын өөд хэсэгт ус зөөж ажиллажээ.

Сүүлийн долоо хоногийн дотор нийслэл хот орчимд их хэмжээний дөрвөн гал түймэр бүртгэгдээд байгаа ба иргэд хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн бүсэд гал түлэхгүй байх, татсан тамхины ишийг бүрэн унтраах, машин техникийн янданг оч баригчтай болгох, хүүхдэд гал асаагуур өгөхгүй байх, зуслангийн хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top