ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Өнөөдөр 2019.04.19. Монгол эх оронд маань нар 05 цаг 57 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 16 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр Венесуэлд Тусгаар тогтнолын хөдөлгөөн эхэлсэн өдөр, Бразилд Зэвсэгт хүчний өдөр, АНУ-д Америк-Голландын найрамдлын өдөр, Польшт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр тохиож байна.

Энэ өдөр Холливудын жүжигчин, найруулагч Жэймс Франко, “Алтан Бөмбөрцөг” наадмын шагналт жүжигчин Кэйт Хадсон, Английн хөлбөмбөгч, хаалгач Жое Харт, Талбайн теннисний их дуулгын таван удаагийн аварга, Оросын талбайн теннисчин Мария Шарапова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1973 оны энэ өдөр БНМАУ-ын Гэр бүлийн шинэ хууль батлагджээ.
  • 1975 оны энэ өдөр БНХАУ, БНМАУ-ын Засгийн газрын хооронд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
  • 2011 оны энэ өдөр “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийсэн билээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1975 оны энэ өдөр Оросын Капустины хойгоос Энэтхэгийн анхны хиймэл дагуул “Арьяабхатта” хөөрчээ.
  • 1987 оны энэ өдөр алдарт “Симпсоныхон” хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.
  • 2011 оны энэ өдөр 1961 оноос хойш Куба улсыг удирдсан Фидель Кастро Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзав.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн. Морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр хууль цааз батлах, гэмтнийг гэсгээх, мал сургахад сайн. Харин нүүдэл хийх, хэрүүл маргаанд оролцоход таарамжгүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top