"Орчлон констракшн" ХХК байрыг нь захиалсан иргэнийг хохироожээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Орчлон констракшн" ХХК олон арван иргэний амьдралаар тоглож, эд хөрөнгөөр нь хохироож байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. Хэрэв уншигчид анзаарсан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны замын эсрэг талд "Орчлон констракшн" компани 200 айлын "High apartment" орон сууцны хотхон барьж байгаа билээ.

Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард орон сууцныхаа захиалгыг авч эхэлсэн. Тухайн үед орон сууц авахыг хүссэн олон арван иргэнтэй гэрээ байгуулж тухайн оныхоо зургадугаар сарын 1-нээс өмнө шинэ байранд нь оруулна гэжээ.

Харамсалтай нь, тэдэнд итгэж байраа захиалж гэрээ байгуулан мөнгөө шилжүүлсэн иргэд өнөөдөр орон сууцандаа орох нь битгий хэл мөнгөө ч авч чадахгүй нөхцөлд хүрсэн гэж эх сурвалж хэлж байна.  

Хохирогчдын ярьж байгаагаар бол тэд "Орчлон констракшн" компанитай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоногийн 0.1 хувийн алданги тооцож авахаар байрныхаа мөнгийг шилжүүлж, гэрээгээ байгуулсан аж. Энэ талаар хохирогч хэлэхдээ "Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Орчлон констракшн" компаниас байр худалдаж авахаар гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн. Шинэ байрандаа өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нд орохоор байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл байрандаа ороогүй, эд хөрөнгөөрөө хохирчихоод явж байна. Уг нь, 200 айлын орон сууц. Одоогоор 10 хүрэхгүй айл л байрандаа ороод байгаа юм билээ. Үлдсэн нь бүгд байр худалдаж авч мөнгөө өгсөн хэрнээ байрандаа орж чадахгүй, мөнгөө ч буцааж авч чадахгүй нөхцөлд байна" хэмээн ярьж байна.

Бид "Орчлон констракшн" ХХК-тай байр авах гэрээ байгуулж хохирсон иргэдийн талаарх мэдээллийг эргэн хүргэх болно. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(64.119.22.162) 2023 оны 12 сарын 07

Жинхэнэ луйварчин газар тэр захирал нь гээд ганзориг ч билүүү цайчихсан хулгайч хэдэн жил хугацаагаа хойшлуулсанч тэгэх албатай юм шиг, цаана хүмүүсийн амьдралд юу болж бгаа нь тэр сда-д хамаагүй eр нь урьд нь ч луйвар хийж бсан лалар гэсэн луйврандаа гаршаад бгаа баньд псда шүүү!!!!!

1  |  1
z(103.229.120.139) 2019 оны 04 сарын 22

gadaadiihan hezeech mashin ihtei tov zamiin urd bair avdaggui.mash ih agaariin bohirdoltoi bdag,2-3 metriin zaind odort neden mingan mashin ?????????.mashinii utaa doo tal ni 100 metrees naash degddegui. HORT HAVDAR .yagaad tov zamiin hajuud bair avdag mongolchuudiig oilgodgui yum( mashingui gazar alga geh baih daa gehdee tov zam , zamaas hol oor shuu)yag l 2,3 bairnii naana tsaana ytaa ih baga bdag tai adil.

2  |  0
Top