ФОТО: С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 20

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр мэндэлсэн бөгөөд 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.
Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн, намын хамтрагчид, гэр бүлийнхэн нь, “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 57 нас хүрэх байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Umnuh nuhur(108.218.234.108) 2019 оны 04 сарын 20

Avgaig ni avch suuchaad umnuh nuhriinh ni hushuund tsetseg urguj bn geheer sonin l sanagdaj bn

1  |  0
Top