Хөрсний нуралт үүссэний улмаас дугуйн зам эвдэрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 21

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт явагдаж буй барилгын бэлтгэл ажлын үеэр дугуйн зам эвдэрчээ. Энэ дагуу  барилга барьж буй компаниас тодруулахад "Барилгын ажлын үеэр хөрсний нуралт үүссэний улмаас дугуйн зам эвдэрсэн бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны 5-р сарын 30-ыг хүртэл дугуйн замыг сэргээх үүрэг өгсөн" гэлээ. Түүнчлэн барилга гүйцэтгэгч компани мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн  үүрэг даалгаврыг  биелүүлэхээр ажиллаж байгаа гэх ба  дөрөвдүгээр сарын 28-ны дотор сэргээн засварлахаа мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top