IV сарын 25: Ажлын цагийг 10-19 болгох захирамж гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Нийслэл хотод гамшгаас хамгаалах сургуулилалт болохтой холбогдуулан Хотын дарга дараах захирамжийг гаргалаа. 

Захирамжид 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00, дуусах цагийг 19:00 байхаар тусгасан байна. Энэ өдөр 07:00-10:00 цагийн хооронд Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй байх юм. Гамшгаас хамгаалах сургуулилалт дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ.

Энэ өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 24-26-ны хоороонд нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхаар шийдвэрлээд байгаа. 
 

ЗАХИРАМЖ
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.181) 2019 оны 04 сарын 22

алхцгаа. юун сүртэй юм ганц ѳдѳр.

0  |  0
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Сэтгэгдэл(59.153.85.72) 2019 оны 04 сарын 22

7:00-9:30 цагийн хооронд зам хаана гээд байсан. Энд андуурч бичсэн бололтой. Тийм байсан ч хагас цагийн дотор ажил сургуульдаа амжиж очих гээд алаан болно биз дээ. Төрд ажил хийсэн хүмүүс болох гэж хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр тогтоолууд гардаг болжээ.

0  |  0
Зочин(122.201.22.216) 2019 оны 04 сарын 22

Ямар гамшиг яриад юу дуудаад байна . Түүний оронд наад улсуудаараа Туулын эргийн хогыг цэвэрлүүл ! Ганц хоргодох байртай ч юм шиг . Гудманд гар өндөр чанаргүй байшингууд нь нурж ирээд дарна . Тэр цунами болж байхад япончууд хорхой шиг гүйлдээд л яаж ч чадахгүй байсан .

0  |  0
Мөнхөө(203.91.115.248) 2019 оны 04 сарын 22

Дарга аа. 10 цагт зам нээгээд 10 цагт ажилдаа очиж амжих уу. Яаж тооцохоороо ийм шийдвэр гаргадаг байна аа.

0  |  0
teneg(202.21.114.42) 2019 оны 04 сарын 22

10 tsagas zamaa neekhiin bol yaj 10 tsagt ajildaa amjij ochikh um be

0  |  0
Top