ТӨВ: Онцгой байдлын газрын онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

2019 оны 04 сарын 22

Төв аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр /2019.04.22/ Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын танилцуулга зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top