Жон Ленноны төгөлдөр хуурыг дуудлага худалдаагаар заржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Домогт “The Beatles” хамтлагийг үндэслэгчдийн нэг Жон Ленноны тоглож байсан /1940-1980/ төгөлдөр хуурыг “Gotta Have Rock and Roll” компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар борлуулсан байна.

1872 онд үйлдвэрлэгдсэн гэгддэг энэхүү төгөлдөр хуурыг Жон Леннон 1966 онд худалдан авчээ. “Gotta Have Rock and Roll” компанийн шинжээчдийн үзэж буйгаар, Жон Леннон тус төгөлдөр хуур дээр шинэ дууныхаа импровизацийг хийдэг байсан гэнэ. Эдгээр дуунууд хожим нь түүний Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (1967) цомогт оржээ.

Сүүлд Леннон эл төгөлдөр хуураа найздаа бэлэглэсэн аж. Төгөлдөр хуур дээр түүний нэр, 1971 он болон “The Beatles” хамтлагийн гишүүний бичсэн хэд хэдэн дууны нэрийн сийлсэн төмөр ялтас хадсан байдаг аж.

Эл хөгжмийн зэмсгийг 800 мянгаас 1.2 сая ам.долларын хооронд зарагдана гэж тооцоолж байсан ч 575 мянган ам.доллароор зарагдсан байна.

Домогт Ленноны төгөлдөр хуурыг Америкийн цуглуулагч Жим Ирсей худалдан авсан байна. Forbes сэтгүүлийн үнэлгээгээр, Жим Ирсейн хөрөнгө 2.7 тэрбум ам.доллароор үнэлэгддэг бөгөөд тэрбээр Америк хөл бөмбөгийн Indianapolis Colts багийг эзэмшдэг аж. Жим Ирсейн цуглуулгад Леннон, Ринго Старр, Боб Диланы гитарууд байдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top