ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Өнөөдөр 2019.04.23. Монгол эх оронд маань нар 05 цаг 49 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 7 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн номын өдөр. Мөн зохиогчийн эрхийн өдөр юм. Үүнийг тохиолдуулан өнөөдөр Төв номын санд яруу найргийн уншлага болно. Мөн хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчид ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, худалдах өдөрлөг болно.

Өнөөдөр түүнчлэн НҮБ-ын Англи хэлний өдөр. Хятад улсад Тэнгисийн цэргийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Олимпийн аварга, АНУ-ын усанд сэлэгч Мартин Лопез-Зуберо, Олимпийн аварга, Этиопийн марафонч Гезахен Абера, Нигерийн хөлбөмбөгч Виктор Аничебе, Америкийн загвар өмсөгч Жижи Хадид зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

 

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

  • 1925 оны энэ өдөр “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу “Ардын эрх” сониныг “Үнэн” сонин болгон өөрчилжээ.
  • 1964 оны дөрөвдүгээр сарын 23-28-нд БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.
  • 1991 оны энэ өдөр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд, хурандаа, генерал Тай Живэйгийн урилгаар Монголын БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй МАА-н төлөөлөгчид Хятадад айлчлав. Энэ нь ойрын 30 жилд МАА-н өндөр тушаалын хүн анх удаа айлчилсан явдал байв.

 

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

  • 1967 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын Засгийн газар “Союз 1” хөлгийг хөөргөж, сансрын нисэгч Владимир Комаров тойрог замд гарав.
  • 1990 оны энэ өдөр НҮБ-ын 160 дахь гишүүнээр Намиб улс бүртгүүлжээ. Мөн тэд Үндэстнүүдийн холбооны 50 дахь улс болжээ.
  • 2005 оны энэ өдөр “YouTube”-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг “Me at the Zoo” нэрээр оруулжээ.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө . Морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр өглөг өгөх, гэр, байшингийн суурь тавихад сайн. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top