Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил үргэлжилж байна

2019 оны 04 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамж гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлсэн.

Энэ ажлын  хүрээнд өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн  нийт 9 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, явган хүний зам талбай зорчих хэсгийг чөлөөллөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.37) 2019 оны 04 сарын 24

СБД-ийн 7- хороонд харьяалагдах СБД-ийн урд талын газарыг чөлөөлж өгнө үү?

0  |  0
Top