Хөлбөмбөг: Охидын шигшээ баг өнөөдөр Тажикистаны багтай тоглоно

2019 оны 04 сарын 23

Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ баг 04-р сарын 22-оос 05-р сарын 03-ны хооронд Бангладеш улсад болох “Bangamata U19 Women’s International Gold Cup” тэмцээнд оролцож байна.

Манай баг А хэсэгт Тажикистан, Лаосын шигшээтэй багтсан. Өнөөдөр /2019.04.23/ тэд 20:00 цагаас анхны тоглолтоо Тажикистаны багтай хийх юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Монголд ирсэн Японы дасгалжуулагч Наоко Кавамото 19 насны охидын шигшээ багийг удирдан оролцож буй анхны тэмцээн нь энэ.

Тоглолтыг дорхи хаягаар шууд үзнэ үү.

https://mycujoo.tv/video/bangladesh-football-federation?id=41747

Манай баг хоёр дахь тоглолтоо 04-р сарын 25-ны 20:00 цагт Лаосын багийн эсрэг хийнэ.

“В” хэсэгт Арабын Нэгдсэн Эмират Улс, Кыргызстан, Бангладешийн багууд өрсөлдөнө. Хоёр хэсгээс дөрвөн баг шигшээ шатанд шалгарч хүч үзнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top