Жүжигчин Б.Баттөр "гэнэт" гарч ирэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

“Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр олны хараанд өртсөн жүжигчин бол П.Баттөр. Олон ч бүсгүйчүүдийн сонирхлыг татдаг тэрбээр ганц бие яваа сайхан залуусын тэргүүн эгнээнд бичигддэг нь нууц биш. Фитнессээр идэвхитэй хичээллэж, түүнийхээ үр дүнд хүрэл медаль өвөртлөөд авсан түүх бий.

Босго өндөр гэгддэг Улсын драмын эрдмийн театрт жүжигчин хийдэг байсан ч тэрбээр драмаа орхиж, дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон. Цэнхэр дэлгэцнээ үе үе харагдах жүжигчин П.Баттөр хэсэгтээ уран бүтээлд дүрээ мөнхлөхөө больж, фэнүүд нь хайх хэмжээнд хүрэхэд кинонд тоглох биш, кино нээлтүүдэд үе үе үзэгдээд "гэнэт" гарч ирсэнд баярлах хүмүүс цөөнгүй харагдана лээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top