Сургууль, цэцэрлэгийн МАРГААШ ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

2019 оны 04 сарын 24

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан.

Тэгвэл иргэдийн дунд энэ өдөр сургууль, цэрлэгүүд амарна гэх яриа гараад байгаа юм. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Хуваарийн дагуу буюу 10.00 цагаас ажиллаж эхэлнэ" гэлээ. Харин хувийн хэвшлийн цэцэрлэгүүд дотоод зохицуулалтаараа зарим нь амрах юм байна.

Нийслэлийн боловсролын газрын Удирдах ажилтны шуурхай хурлаар онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын хоёр дахь өдөр буюу маргааш сургууль, цэцэрлэгүүдийн ажиллах хуваарийг баталсан. Үүнийг танилцуулъя. 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

• Нийт албан хаагчид 10:00-19:00 цагийн хооронд ажиллана.
• Цэцэрлэгүүд 10:00-19:00 цагийн хооронд хүүхдээ хүлээн авч, ажиллана.
• Ерөнхий боловсролын сургуулиуд 10:00 цагаас эхлэх бөгөөд IV цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.  1, 2, 3-р цагийн хичээлийг дараа нь агуулгаар нөхөх ажлыг сургалтын менежерүүд зохион байгуулна. II ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.

Мөн маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын  бүх замын хөдөлгөөнийг хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top