В.Ленинийг 2020 онд “оршуулна”

2019 оны 04 сарын 24

Энэ сарын 22-нд Оросын хувьсгалч, Октябрийн хувьсгалын удирдагч, ЗХУ-ын анхны тэргүүн Владимир Ильич Лениний мэндэлсний 149 жилийг тэмдэглэсэн. Харин жилийн дараа 150 жилийн ой гэсэн бүхэл ойтой. Энэ ойг тохиолдуулан, В.И.Лениний шарилийг Улаан талбай дахь бунхнаас гаргаж, оршуулах санал ард иргэдээс их ирж байгаа гэнэ.

Орчин үеийн нийгмийн асуудал судлах хүрээлэнгийн захирал Антон Орлов ОХУ-ын Сонгуулийн төв хорооны тэргүүн Элла Памфиловад хандаж, энэ асуудлаар ард түмний санал асуулга явуулах санал гаргасан байна.

"Манай судалгаагаар ОХУ-ын иргэдийн ихэнх нь В.И.Лениний шарилийг бунхнаас шилжүүлэн, оршуулах хүсэлтэй байгаа нь тогтоогдсон. Тиймээс Сонгуулийн төв хорооноос энэ ондоо багтаан бүх ард түмний санал асуулга явуулж, шийдвэрлэх хэрэгтэй” гэж дурдсан байлаа.

Төрийн Думын депутат Наталья Поклонская “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө “В.И.Лениний бунхан бол өнгөрсөн үеийн үлдэгдэл. Одоо цаг өөр болсон. Орост хүнийг оршуулдаг ёс заншилтай” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top