Долоовор хуруундаа сорвитой бол үүнийг заавал уншаарай

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Сошиал орчинд нэгэн сонирхолтой зураг тарснаар энэ сэдэв олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. ОХУ-ын сэтгүүлч Олег Кашины жиргээ энэ бүхний эхлэл болжээ. Тэрбээр "Эрчүүд яагаад зүүн гарынхаа долоовор хуруунд сорвитой байдаг вэ, үүнийг уншиж байгаа та ч бас долоовор хуруугаа шалгаад үзээрэй" гэсэн нь зураг тархах гол шалтгаан болсон юм.

Жиргээний дараа маш олон залуус сорвиныхоо зургийг дарж илгээжээ. Энэ асуудал нэгэнт газар авсан тул санал асуулга явуулахад оролцсон залуусын 90 хувь нь сорвитой хэмээн хариулсан байна. Түүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүдэд ч мөн энэ сорви байдаг аж. Хамгийн хачирхалтай нь, дийлэнх нь яагаад сорвитой болсноо мэдэхгүй байв. Зарим нь зөвхөн энэ асуултыг уншаад сорвитой гэдгээ мэдсэн гэжээ. Үүнийг уншиж буй та ч гэсэн хуруугаа шалгаад үзээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top