Команд штабын дадлага сургуульд нийслэлийн Эрүүл мэндийн алба оролцож байна

2019 оны 04 сарын 24

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д үргэлжилж байна.

Тус дадлага сургуульд оролцож буй нийслэлийн эрүүл мэндийн алба нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг түшиглэн байгуулагдсан бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, олон улсын хөл хориот, зоонозын халдварт өвчин зэргийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүмүүнлэгийн тусламж, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал гамшиг, аюулт үзэгдэл, газар хөдлөлт, халдварт өвчний дэгдэлт, олон улсын хөл хориот болон зоонозын өвчин, олныг хамарсан хордлого, халдварт хордлогын үед харьяа байгууллагууд болох

  • Дүүргийн эрүүл мэндийн албад /Дүүргийн эрүүл мэндийн төв/
  • Яаралтай тусламжийн бүлэг /Нийслэлийн Түргэн тусламжийн төв/
  • Хээрийн эмнэлэг  /Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ор бүхий эрүүл мэндийн төвүүд/
  • Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх бүлэг /Наркологийн эмнэлэг/
  • Зоонозын өвчинтэй тэмцэх бүлэг /НЗӨСТөв/ мэргэжлийн ангиуд болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн шуурхай удирдлагаар ханган Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн гамшгаас хамгаалах албадтай хамтран ажиллаж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top