Самбо барилдсан жүдочдыг IJF шийтгэлээ

2019 оны 04 сарын 25

Өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Тажикистаны шигшээ баг Бехруз Ходжазод, Хушкадам Хусравов гэсэн хоёр шилдэг жүдочоо барилдуулж чадаагүй. Учир нь тэднийг Олон улсын жүдо бөхийн холбооноос зөвшөөрөлгүй самбо бөхийн ДАШТ-д оролцсон гэж хоёр сар барилдах эрхийг нь хасч шийтгэжээ. Бехруз Ходжазод самбо бөхийн дэлхийн аварга болоод нутагтаа ирэхэд ард түмэн баярлан угтаж байлаа.

Мөн ижил шалтгаанаар Румыний хүнд жингийн бөх Даниэль Натеа хоёр сар барилдах эрхээ хасуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top