АТГ: Гурван гишүүний хэргийг тусгаарлах санал хүргүүлсэн

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн бага хурал тус газрын мэдээллийн төвд болж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар сонирхсон асуултад дараах хариултыг өглөө. 


-Арбитр дээр "Эрдэнэт"-ийг санаатайгаар ялагдуулсан гэх гомдол танай дээр ирсэн гэсэн. Мөн "Жаст" групптэй холбоотой хэрэг ямар шатанд байгаа вэ?

-"Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд баталгаа гаргаж, Монгол Улсад хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. "Жаст" групптэй холбоотой хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх шатанд байгаа. Энэ бол тусдаа хэрэг. 

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх 14 гишүүний хэргийг хаах санал хүргүүлж, гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэсэн. Нэрсийг нь хэлж болох уу?

-Дэмжих бичиг хийж өгсөн гэх УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгаж байгаа. Үүнээс зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа төслүүд дээр зарим хэргийг нь хаах санал гаргасан.  Таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.  Тэдний гуравт нь эрүүгийн гэмт хэргийн шинж илэрсэн учраас үндсэн хэргээс нь тусгаарлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг шалгаж байгаа юу. Дубайн гэрээний шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-Дубайн гэрээ, Оюутолгойтой холбоотой хэргийг шалгаж байгаа. Олон нийтийн хүлээлт их байгаа учраас удааширч байгаа мэт санагдаж магадгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу явагдаж байгаа.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?

-Шалгаж байна.

-АСЕМ-ын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шалгагдаж байгаа. АСЕМ-д хэдэн төгрөг зарцуулагдсан, үүнээс хэд нь зөв зүйтэй, хэд нь үр ашиггүй зарцуулагдсан бэ зэргээр их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгахад цаг хугацаа нэлээд шаардагдана. 

-Шалгалтын хугацаа ийм удаан байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусах асуудал гарахгүй юу?

-Одоо шалгагдаж буй хэргүүд хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа.

-Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг танайхаас шалгаж байгаа юу?

-Эдгээр хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

-Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?

-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.
 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top