Б.Баасанжав: Тэтгэврийн хөгшчүүд шүүхээр яваад ч хэрэггүй, хурдхан үхэх тухай бодож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргүүдийн 70 орчим хувь нь иргэний хэрэг байдаг ба сум, дүүргийн иргэний хэргийн шүүхүүд, эрүүгийн хэргийн шүүхээс харьцангуй ачаалал ихтэй байдаг ажээ. Түүнчлэн иргэний хэргийн шүүхийн шүүгч нар бие биедээ нөлөөлж, хуулийг буруу хэрэглэх явдал байгаа нь энгийн иргэдийн эрхийг зөрчих болсон хэмээн иргэн Б.Баасанжав ярьж байна. Тэрбээр газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад дөрвөн жил болсон бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрээр өөрийн өмчлөлийн газраа бусдад алдаад байгаа ажээ.


-Та ямар учраас та бүхэн манай сонинд хандах болов? Газрын маргаан анх хэзээ, хэрхэн эхэлсэн юм бэ?

-Би Сангийн яаманд 20 гаруй жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ суусан хүн. Миний төрсөн дүү Б.Оюунбилэг гээд 60 гаруй насны хүн бий. Гэр бүлийн хүн нь өнгөрөөд охинтойгоо хоёулаа үлдсэн. Эхнэр нь нас барсны дараа ажлын газраас нь харж үзээд хуучин зургийн институтын ажилчдын байрнаас нэг байшин өгөөд 15 жил сууж байгаа. Хоёр талаасаа ордог дан байшин байдаг. Нийт зургаан байшинг 12 айлд өгсөн. Дүү маань өөрөө группт байдаг учраас бид нар газрыг нь хэмжээд хашаа барьж өгсөн юм. Тэгээд удалгүй нэг айл гуйгаад ирэхээр нь хашаандаа гэр бариад суулгасан байгаа юм.

Нилээд хэдэн жил нөгөө айлыг суулгаад, 300 мянган төгрөг авсан байгаа юм. Тэр айл нь 2004 оноос хойш хашаанд нь сууж байгаа. Хашаанаасаа гаргах гэхээр зодчихдог. Түрээсэнд мөнгө өгдөггүй. Тэгээдэнэ хүмүүсийг гаргаж өгөх, газраа чөлөөлүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан юм. Дүү маань өөрөө явж чадахгүй учраас би гэр бүлийн хүнтэйгээ энэ хэргийн араас явсан. Ингээд 2016 он хүртэл шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар нийт таван удаа хойшилсон.

-Хашаа байшингийн газар албан ёсоор таны дүүгийн өмчлөл мөн үү? Эсвэл хашаанд буусан айлынх уу?

-Миний дүү Оюунбилэг энэ газрын хуулийн дагуу эзэмшигч, өмчлөгч нь юм. 2013 онд Азийн хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр айлуудын хашаа газрыг өмчлүүлээд миний дүү албан ёсоор газрын гэрчилгээгээ авсан.

Сонгуулийн үеэр цаад хашааны айлуудын орц гарц хаасан гэдэг шалтгаанаар хашаанаас нь цааш татуулж машин явах зам гаргаад газрын хэмжээ өөрчлөгдсөн юм.

-Шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-За тэгээд бид газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандаад явж явж анхан шатны шүүх хурал болсон юм. Тэр айл хашааг авахаар заргалдаж өмгөөлөгч авсан байсан. Бид нар ч мөн адил өмгөөлөгч аваад 2016 оны 7-р сарын 8-нд анхан шатны шүүх хуралд оролцсон юм. Гэтэл бидний нэхэмжлэлийг хүчингүй болгоод нөгөө талд шийдвэрээ гаргаж хашааг нөгөө айлд өгөхөөр шийдсэн юм.

-Та бүхэнд газар эзэмших, өмчлөх эрх нь байхад ямар учраас нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдсэн юм бол? Шүүх бүрэлдэхүүн үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?

-За тэр үндэслэл их сонин. Нөгөө айл бид нар хоосон хашааг 300 мянган төгрөгөөр тухайн үед худалдаж авсан гэсэн байгаа юм. Гэтэл энэ хашаа өмнө нь байгаагүй, байшинг тойруулаад хашаа барьсан юм шүү дээ. Тиймээс бид нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч мөн л адил нөгөө талд шийдвэрээ гаргасан юм.

-Хяналтын шатны шүүхэд хандсан уу?

-Улсын Дээд шүүхэд бид гомдол гаргасан. Харин энэ шүүх хурлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг цуцлаад хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Яагаад гэхээр, нэгдүгээрт шүүгч хуулиа буруу хэрэглэсэн, хоёрдугаарт газрын хэмжээ зөрсөн байна, гуравдугаарт хаяг өөр байна гээд буцаасан.

Манайх 82 тоо, харин нөгөө айл 82Б гэсэн хашааг авна гэж заргалдсан байсан. Хоосон хашаа гэсэн чинь байшинтай, харин доод шатны шүүхийн шийд нь дандаа хоосон хашааг нөгөө айлд өгнө гэсэн байгаа. Хурал болгон дээр протокол буулгахдаа хашаа байшин гэдгийн байшин гэдэг үгийг хассан байсан юм.

Ингээд хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирээд нэг жил гаруй гацаанд байсан.

-Ямар учраас гацаанд байсан гэж? Нөгөө айлын хаяг танай хашааны хаягнаас зөрөөд байгаа шүү дээ? Үнэхээр ийм хаяг байдаг эсэхийг нягталж тодорхойлж болохгүй юу?

-Энэ хооронд бид өмгөөлөгч аваад нөгөө айлын 82Б гэсэн хаягийг хороо хориноос тодруулж үзэхэд “Тэр айлд бид нар тийм хаяг өгөөгүй. Ийм хаяг байхгүй” гэдэг хариу өгсөн юм. За тэгээд байршил тодорхойлно гэхээр гацаанд оруулчихаж байгаа юм. Дээд шүүх болохоор энэ 82Б гэдэг хаяг эдний хашаанд байгаа юу үгүй юу гэдгийг тодорхойлуул гэсэн юм. Тэгээд бид нар шинжээч томилуулж байршлаа тодорхойлуулах гээд гацаанд орсон.

Нөгөө шүүгчтэй бол бид нар уулзах эрхгүй шүү дээ. Харин туслахаар нь дамжуулаад шинжээч томилуулаад өгөөч гэтэл удаж удаж Сонгинохайрхан дүүргийн Б гэдэг шинжээч ирж тодорхойлж өгнө гэсэн. За ингээд энэ шинжээчийг хүлээгээд мөн хэдэн сар өнгөрсөн. Дахиад нөгөө хүн дээр очоод уулзтал “ За ах минь би ингэж хэмжилт хийдэг шинжээч биш ээ. Надад тийм багаж нь ч байхгүй, эрх нь ч байхгүй” гэж хэлсэн. Эргээд шүүгчийн туслахад энэ талаар хэлэхэд “Албадан авч ирнэ” гэсэн. Тэгсэн дахиад хэдэн жилийн дараа нөгөө шинжээч гээд байгаа Б гэдэг хүн надад хэлэхдээ “Баасанжав гуай би тийм хэмждэг хүн биш юм аа. Таныг цаадуул чинь чулуу хөөлгөж байна аа” гээд аминчилж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, нөгөө шүүгч албан ёсны шинжээч томиллоо гэсэн чинь тийм биш байж таарсан. Гарцаагүй байршил тогтоохын тулд газрын албаны шинжээч хэрэгтэй. Бид шүүхийн томилсон шинжээчээр хийлгэх ёстой. За ингээд нилээд хэдэн сарын би эмнэлэгт зүрхний мэс засалд ороод сүйд боллоо.

-Шүүх шинжээч томилж өгөхөөс зайлсхийсэн үйлдэл биш үү? Холбогдох газарт нь гомдол санал хүргүүлсэн үү?

-Би эмнэлгээс гарч ирээд энэ шүүгчийн талаар ёсзүйн хороонд гомдол гаргасан. Гэтэл сураггүй байсан хүмүүс чинь гэнэт Геодези зурагзүйн газраас шинжээч томилж өгсөн. Гурван залуу ирээд гучин минутын дотор л хэмжилтээ хийгээд явсан. Тэгээд зураг нь яг л фото зураг шиг гарч ирлээ. Нөгөө байшин, хашаа  айлын гэр гээд хөдлөшгүй баримтаар гараад ирсэн. Энэ байшин хашаа бол иргэн Б.Оюунбилэгийн хууль ёсны газар өмч мөн гээд газрын мэдээллийн сангаас гараад ирж байгаа юм. Нөгөө айл бол 184 м.кв хэсэгт байна гээд гарсан. Ингээд хоёрдахь удаагаа анхан шатны шүүх хурлаар орлоо. Хөдлөшгүй баримттай хэргийг манай талд шийдвэрлэлээ.Гэтэл нөгөө айл дахиад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

-Нөгөө айл ямар үндэслэлээр дахин гомдол гаргасан юм бэ?

-Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд хоёрдахь удаагаа ороод анхан шатныхаа шүүхийн тогтоолыг хэрэгсэхгүй болгоод хэргийг нөгөө талд шийдчихсэн. Тэгсэн энэ шүүхийн тогтоол их инээдэмтэй зүйл ярьсан. Нөгөө айл хороонд бүртгэлтэй, өрхийн дэвтэртэй, олон жил суусан байна гэсэн бүртгэлийг урдаа барьсан. Гэтэл энэ бүртгэл бол өмчтэй ямар ч холбоогүй асуудал юм шүү дээ. За тэгээд бид нар дахиад Улсын Дээд шүүхэд хандсан.

-Хоёрдахь удаагаа Дээд шүүхэд хандсан юм байна. Хурал хэзээ болсон бэ? Бас ямар шийд гаргав?

-Дөнгөж долоо хоногийн өмнө хурал боллоо. Ингээд Дээд шүүх хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хараагүйгээр, давж заалдах шатны хэргийг хэлэлцээд тэр талд шийдчихсэн. Одоо тогтоол нь ирээгүй байгаа.

Нөгөө айл анх шүүхэд хандахдаа бид нар 300 мянган төгрөгөөр хоосон хашаа худалдаж авсан гэж гомдол гаргаж байсан бол одоо нөгөө гомдол нь өөрчлөгдөөд гэр барьсан тэр хэсгээ бид худалдаж авсан гэж мэдүүлээд тэр газрыг авахаар болоод шүүхийн шийдвэр гарчихсан. Нөгөө байршил тогтоогдоод байшин нь хүртэл гараад ирэхээр энд байгаа газрыг л бид авсан гээд хэлчихсэн чинь шүүх тэгээд шийдчихэж л дээ. 

-Анх бүхэл бүтэн хашааг 300 мянгаар авсан гэж байсан бол одоо хэсэг газар худалдаж авсан гэж мэдүүлсэн гэлээ. Ер нь тэр 300 мянган төгрөгийг нөгөө айлаас авахдаа түрээсэнд авсан уу, эсвэл үнэхээр газраа худалдахаар гэрээ хэлцэл хийсэн юм уу?

-Анх хашаандаа суулгахдаа түрээс төлбөр хэлбэрээр авсан байгаа юм. Харин худалдах талаар яриа гарч байгаагүй. Тийм гэрээ хэлцэл ч хийж байгаагүй. Гэтэл энэ хэрэгт намайг хүртэл гүжирдээд энэ хүнтэй би нотариат орж бэлэглэлийн гэрээгээр өгнө гэж хэлсэн гээд байгаа юм. Нөгөө айлын талд хорооны бүртгэлээс өөр ямар ч баримт бичиг байхгүй байхад ингээд бидний өмчийг булаагаад авчихаж байгаад маш их гомдолтой байна. Бидний сүүлд авсан өмгөөлөгч хүү энэ хэргийг бүгдийг нь уншчихаад шүүгч болж сургуулийг нь төгссөн хүн ийм шийдвэр гаргана гэдэг байж боломгүй юм, гайхмаар юм гээд хэлж байгаа юм. Хуулийн үндэслэлтэйгээр Дээд шүүхэд тайлбарласаар байтал ийм шийд гаргаад байна.

-Нөгөө талын хүмүүс шүүгч нартай холбоотой учраас ийм шийд гаргасан гэсэн мэдээлэл байсан. Ямар холбоотой талаар тодруулахгүй юу?

-Нөгөө айл н.Ариунзаяа гэдэг өмгөөлөгчтэй байсан. Тэгсэн тэр өмгөөлөгч хүүхэн өөрөө өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан хүн байгаа юм. Хан-Уул, Сонгинохайрханы шүүхүүд нэг дор байсан. Тэнд бид нар хэд хэд хуралдахад, тэр шүүхийн бүх улсуудыг таньж мэднэ. Бид хоёр бол үүдэнд хараад сууж байхад л шүүгч нартай энд тэнд зогсож уулзаад л байдаг. Тэгээд бид хоёр бол ойлгосон л доо. Энд нөлөөлөл ороод байгаа гэдгийг.

Тэр байтугай тэр шүүгчийн туслах Ж.Энхбат гээд хүн бий. Тэр хүртэл бид хоёроос зугтааж байгаа юм шүү дээ. Давж заалдах өргөдлөө өгөх гээд очиход гадаа зогсож байгаад алга болчихсон. Цайны цаг өнгөрөөд уулзая даа гээд хүлээж байх хойгуур алга болчихож байгаа юм. Яагаад гэвэл бид хоёр ажлын цаг дуусахаас өмнө гомдлоо өгөх ёстой. Өгөхгүй бол цаг хугацаа нь хэтэрчихнэ. Гэтэл утсаа авахгүй, танихгүй утаснаас залгахад аваад тэгээд ажлын цагаас өмнө амжиж өгөх жишээний. Ийм хүнд сурталтай.

-Улсын Дээд шүүхийн тогтоол бол эцсийн шийдвэр шүү дээ. Цаашаа хандах газар байхгүй юм байна. Одоо та бүхэн цаашид хэрхэх бодолтой байна вэ?

-Ийм цагаандаа гарсан шийдвэрүүдийг гаргасан шүүгч нарыг шүүгчийн ёсзүйн хороонд өгөх бодолтой байна. Шүүх бол ямар ч хяналтгүй юм байна. Шүүгчийн хараат бус байдал, бид даасан байдал, дархлаа гэдэг зүйл бүр мөсөн алдагдсан юм байна. Хэвлэл мэдээллээр бол зөвхөн том хэргүүд гарч байна. Гэтэл иргэний хэргүүд нийт хэргийн дийлэнхийг эзэлдэг. Энэ хэргийг шийдэхэд хяналт алга. Прокурор хянах ёстой ч хяналт алга, иргэд олон нийтийн хяналт ч алга, дотоодын хяналт шалгалт ч байхгүй болсон. Ингээд иргэний хэргийн шүүх гэдэг ямар ч хяналтгүй байгууллага бий болсон байна. Энэ төгрөг мөнгөнөөс болдог ч юм уу бүү мэд.

Одоо залуучуудын хийж байгаад их горьдож байна. Шүүх нь шүүх шиг болоосой гэж. Бидний энэ хэрэг бол том хэргүүдийн дэргэд юу ч биш л дээ. Гэхдээ хэдэн мянган иргэн ингэж хохирч байгаа. Өнөө үед өрх толгойлсон эмэгтэй, тэтгэврийн хөгшчүүд, хөдөлмөрийн чадваргүй ядуу буурай хүмүүс хууль шүүхийн асуудлаар яваад ч хэрэггүй гэдгийг ойлгож байна. Хурдхан үхэх л юм бодож байна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуульч(202.126.89.167) 2020 оны 03 сарын 02

Нөгөө талаас нь хараад үзье. Энэ хүн шүүх дээр ялагдсан учраас шүүхийг хууль бус гэж ярьж байна. Ялсан бол магтаад сүйд болох биз. Шүүх чинь хуулиараа нэгийг нь ялуулж нөгөөг нь ялагдуулдаг газар ш дээ. Шүүх дээр жвлэрээгүй л бол хэзээ ч 50/50 шийддэггүй.

0  |  0
enkhee(202.9.40.138) 2019 оны 12 сарын 23

Yag iim badlaar minii aawiin 90 garch buiyunii gazriin ulaim tsaim luiwardsan. Odoo ter gazriig ni busdad zqrsan bgaa

0  |  0
Нараа(66.181.183.61) 2019 оны 10 сарын 10

Зүрх муудах нь аргагүй юм наад хүн чинь хүнд өвчтэй хүн шүү яагаад ийм шудрага бус нийгэмд бид хохироод бнаа

0  |  0
Цэрэн(150.129.142.204) 2019 оны 08 сарын 20

Шүүх хэцүү! Түүнээс хэцүү нь шшггазар гэж аймшигийн газар бнаа! Хуулийн сургуулийг муу төгссөн хүмүүсийн бөөгнөрөл тэнд бна. Ёстой маш арчаашүй өдөр өнгөрөөж цалин авсан ноход л тэнд сууж бх юм

0  |  0
tvmee(202.9.42.143) 2019 оны 09 сарын 14

shunaliin dew boltson uwgun yum bishvv . tetgeweree awaad baij bhgvi dvvgiinhee gazariig awah geed vzne bas te . yg ys yumandaa ene uwgun bish dvvgees n vnen zuw medeeleliig olj olond tvgeeh heregtee. deer n nemj helhed shvvh . ymarch notloh barimtgvi hereg deed esreg shiidwer gargaj chadahgvi shvv de . zindaa.mn dvvgees n vnen zuw medeelel awch ard tvnend niitel

1  |  1
зочин(59.153.114.200) 2019 оны 05 сарын 25

Шүүгч байсан хүн өмгөөлөгч хийдгийг хоригловол яасан юм. Тэгж доош орох хэрэггүй. Шүүгч бол хуульчид дотроо хамгийн нэр хүндтэй мэргэжил, тэгээд ч цалин өндөр, тэтгэвэр нь ч өндөр тогтоогдоно. Ер нь иргэний хэргийг ялихгүй юмаар шалтаглаж дураараа, шүүгчийн үзэмжээр шийдээд байна уу, дээд доод шатны шүүхийн шийдвэр хоорондоо эрс ялгаатай гардаг, худал үнэн шинэ нөхцөл байдал илэрлээ гэж зөв шийдвэрийг хүчингүй болгодог тал ч байх шиг байна. Дээд шүүхийн дарга солигдохоор энэ байдлыг засахгүй бол шүүхийн нэр хүнд сэргэхгүй. Алдаа гаргаад байгаа шүүгчидтэй хатуу хариуцлага тооцдог болгомоор юм.

1  |  0
монгол(202.70.34.38) 2019 оны 05 сарын 25

Шүүхийн байгууллага үнэн хэцүү гэдгийг олон түмэн хэлдэг юм билээ.дандаа мөнгө харна мөнгөтэй хүнд үйлчилдэг ийм л цаг үе ирсэн бололтой ялангуяа дүүргийн шүүч нарын хүнд суртал хэрээс хэтэрсэн байгаа шүү.Хууль зүйн сайд гээд байгаа Нямдорж ийм асуудлыг ярих ёстой хүний нэг.худлаа улс төр хийгээд, үнэнч шударга худлаа зангаа больж иргэдийнхээ төлөө ажиллаач.хүүхдээ гадаад дотоод явуулах амин хувийн асуудлаа больж үндсэн ажлаа хийгээч зөнөг өвгөн

1  |  0
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Хөөцөлдвөл болох бай(122.201.22.119) 2019 оны 12 сарын 23

Их хурлын даргад хууль зүйн сайдад их хурлын өргөдлийн хороонд өргөдлөө бичиг баримтуудын хуулбарын хамтаар даруй явуулаад үзвэл яадаг юм бол. Шүүгч нарын нэрсийг сайн оруулаарай. Хөгшчүүлийг ингэж дээрэлхэх бол замбараагаа алдсан ёстой ичгүүр сонжуургүй болсон одооны зарим хүмүүс.

5  |  0
Novshnuud(202.9.44.233) 2019 оны 04 сарын 25

nugel nud bugs 2 ooroo zereg garaasai, huurhii hugshdiig yah ni ve, erunhiilugchid handaarai

0  |  0
зочин(122.201.28.14) 2019 оны 04 сарын 26

шүүгч нар ичих айхаа больсон юм бишүү ёс зүйн хороо гэж дээ адилхан цайрчихсан хүмүүс байдаг биз хэн хэнийгээ хэлж чадахгүй болчихсон увайгүй хүмүүс байх дөө. Үэдсээр нь цэвэрлэх хэрэгтэй залуучууд нь муу бүхнийг нь дуурайхгүй байгаасай

1  |  0
Өлзиын Уянга(202.9.43.97) 2019 оны 04 сарын 25

Энэ Өлзийн Уянга нь хэргийн хамаарал бүхий эртэй эр эмийн харилцаа тогтоочихоод гэр бүлд нь баригдан шүүхийн ёсзүйн хэлэцүүлэгт орох үедээ хүний хүүхдийг өнчрүүлж бгагаа юмын чинээ санахгүй өөрийн ор хөнжлийн асуудал чухал хэмээн зогсож бсан! Зарим 1 архи ?амхиа ажлын баырандаа хувааж хэрэглэдэг эрэгтэй шүүгч нь бдаг зүйл мэтээр өөгшүүлэн сууж бсан. Өнөөгийн иргэний шүүгч нарын үнэн дүр ийм бна! Тэнгэрийн хууль бий шүү! Эхнээсээ гэрийнхэн нь мөрөөрөө ч жирэисэлж чадахгүй яваа нь энэ эр эм шүүгч нарын балаг

1  |  0
СБДИАШШХШ Ө. Уянга(202.9.43.97) 2019 оны 04 сарын 26

Иргэний хэргийн шүүгч нарын чанар маш муудсан. Мэргэжлийн ес зүй, хувь хүний ёс суртахуун, ухамсар юу ч байхгүй бсон. Шүүгч нарыг мэргэжлийн талаас нь харахад маш хүндэтгэлтэй сайхан мэигэжил мэт боловч эзэмшсэн хүнийг нь харахад санаанд багтамгүй сул дорой, байж боломгүй үйлдлүүдлийг хийдэг! Хуулийн цоорхой гаргадаг, хэрэг наймаалцдаг, авилга авдаг, хэргийн хамраал бүхий эрчүүдтэй эр эмийн харьцаа үүсгэж, эдийн засгийн тусламжийг рекетлэж авдаг, архи тамхи мөрийтэй тоглоомыг гаргууд эзэмшсэн бдаг. Үүний хамгийн ил жишээг хэлэхэд СБДИАШХ-н шүүгч ӨЛЗИЙН УЯНГА гэгч шүүгч эмэгтэй байна.

2  |  0
иргэн(66.181.183.171) 2019 оны 04 сарын 25

Гүүхийн нэрийг баастаж байгаа мэдлэг чадваргүй,дээрээс нь хүн чанаргүй нөхдийг хуулийн салбараас нэг мөр зайлуулахаас нааш цэвэршихгүй ээ. Шүүх Прокурор,цагдаагаас хөөгдөөд өмгөөлөгч болдог гажуудлыг арилгах хэрэгтэй.

0  |  0
zochin(202.126.89.173) 2019 оны 08 сарын 20

End nemj helehed niisleliin shuuhiin shiidver guitsetgeh alba gej neg ih olon davhar bairand orchihson neg ih olon ajiltan tatvar tologchdiin mongoor tsalinjaad shuurhai ajillaj chaddaggui gar harsan yumnuud bn aa.Ochnoon olon eejuud huuhdiin tetgemjee garguulj avch chadahgui bn.Bas mongoo hund zeelduulsen bol edniiheer hootsoldood nemergui.Olj avch chadahgui jil garui bolson humuus ih bn.Hed heden ajiltan hoorondoo damjuulj shiidsen yum baihgui irgediig hohirooj bn.Edniihiig tatan buulgaj duureg duuregt ni shuuhiin shiidver guitsetgeh albaa sain ajilluulmaar bn aa.Nyamdorj said aa

0  |  1
Top