Л.Болд: ТЕГ-ын дарга асан Б.Хурц шалгагдах нь тодорхой байсан 

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт дүгнэлт гаргахТүр хороог гишүүдийн олонхийн саналаар байгууллаа. Түр хорооны бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Л.Болдоос дараах асуултад хариулт авлаа. 


-УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дүгнэлт гаргах Түр хороог байгууллаа. Та Түр хороог байгуулах саналыг анх гаргаж, бүрэлдэхүүнд нь хүртэл багтлаа. Таны байр суурийг сонсох нь зүйтэй байх?

-Монголын парламент энэ хэргийг бүтэн 20 жил нүдээ аньж, зориудаар анхаарлын гадна байлгалаа. Өөрөөр хэлбэл, 20 жил энэ хэргийг будлиантуулж, зориуд өнөөгийн түвшинд авч ирлээ. Ямар нэгэн аргаар ял шийтгэлгүй болгох хулгайн хуулиар өөрсдийгөө авч гарах аргыг хэрэглэж ирсэн гэж харж байна.

Ямарч байсан хоёр жил тэмцсэний эцэст Түр хороог байгууллаа. Одоо хэргийн үнэн, зөвийг олон нийтэд ил тод болгоно. Энэ хэргийн ард ямар будлиан явж байв гэдгийг Монгол Улсын парламент бүрэн эрхийнхээ хүрээнд ард түмэндээ тайлангаа тавина. Энэ бүх хүмүүсийг илчилнэ гэж найдаж байна.

-Түр хороо анхны хурлаа хэзээ хийх үү. Ажлаа хаанаас эхлүүлэх вэ?

-Ирэх долоо хоногт анхны хурлаа хийх байх. Анхныхаа хурлаар Түр хорооныхоо даргыг сонгоно. Тэр сонгогдсон дарга нь өөрөө ажлын төлөвлөгөөгөө гаргаж, зохион байгуулах байх. Гэхдээ миний хувьд эхлээд Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн дүгнэлт болон С.Зориг агсны хэргийг тойрсон олон асуудалд тодорхой судалгаа, дүгнэлтийг сонсох ёстой. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, нууцын зэрэглэлтэй бүх материалтай танилцана.  

-С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүчээр тулгасан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дээрх хоёр ялтанг суллаж, цагаатгах ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа. Харин таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Үнэн. Хамгийн эхний ээлжид өнөөдөр хилсээр хэрэг хүлээсэн энэ хоёр хүнийг шоронгоос гаргах ёстой. Үнэхээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 576 хоног ямар ч агааргүй газар эрүүдэн шүүж, тамласан байдаг. Усанд оруулахгүй 130 хоног байлгасан байгаа юм. Энэ бүх шалтгаанаас болж бүх шүд уначихсан.

Өөрөөр хэлбэл, энэ хоёрыг амьдаар нь тамлачихсан. Зүгээр л өөрсдийнхөө хэргийг хаацайлахын тулд зольсон байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүртэл тэр хоёр хүнээс уучлалт гуйчихсан.

Гэтэл яг энэ асуудлаар Улсын Дээд шүүхийн одоогийн шүүгч нар дахин дүгнэлт гаргана гэсэн. Энд бүхэл бүтэн хоёр хүний амь, тэдний цаана байгаа өндөр настай ээж, аав нарынх нь эрүүл мэнд хийгээд хувь заяаны асуудал бий. Тиймээс энэ хоёр хүнийг яаралтай суллах тал дээр дорвитой алхам хийх ёстой гэж харж байна.

-С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо захиалагчийг илрүүлэхэд анхаарлаа хандуулах уу?

-Хэргийг үйлдсэн хүмүүсийг шийтгэж байгаа бол захиалагчийг нь хүртэл шийтгэх л ёстой. Хэрвээ захиалгатай хэрэг бол. Ингэж байж нэг цогц хэрэг болно. Гэтэл захиалагчийн хэргийг тусад нь ялгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгачихсан. Тэгэхээр энэ 20 жил зориуд ийм ажиллагаа явуулсан. Тиймээс парламент анх удаа байнгын хорооны дайтай бүрэн эрхтэй Түр хороог байгууллаа. Энэхүү Түр хороогоор хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой бүх л арга хэмжээг авах хуулийн бололцоо нээгдэж байна гэж ойлгож болно.

-Түр хороог хоёр сарын хугацаатай байгуулсан гэж сонссон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Хугацаа тогтоогоогүй. Учир нь, энэ хэрэг маш нарийн, ээдрээтэй. Энэ ч утгаараа хугацаа тогтоож, урьдчилж харах боломжгүй. Ямар ч гэсэн Түр хороо тавьсан зорилгоо шаардлагатай хэмжээнд биелүүлээд л тарна.

-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт дүгнэлт гаргах Түр хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл, танаас гадна Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, А.Сүхбат, Ж.Батзандан нар багтаж байгаа. Бүрэлдэхүүнд багтсан долоон гишүүн хэр гар нийлж ажиллах бол. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Үндсэндээ Түр хороо байгуулах тухай саналыг өргөн барьсан гишүүд багтсан. Үнэхээр төрд хариуцлагатай, туршлагатай, олон жил парламентынхаа хувь заяанд санаа зовдог, ард түмний өмнө өгсөн үүргээ ухамсарласан гишүүд л багтсан гэж бодож байна.

-Ингэхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Танд энэ асуудлаар ямар нэгэн мэдээлэл ирэв үү?

-Б.Хурцыг шалгах ёстой. Шалгагдах нь тодорхой байсан. Энэ асуудал ч гэсэн үнэн, зөвөөр шийдэгдэж, холбогдох хүмүүс нь хариуцлага хүлээх байх гэж найдаж байна.  

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.250.126.130) 2019 оны 04 сарын 30

Тэр түр хороонд нь овилгогүй шунал А.Сүхбат ороод байхдаа ч яахав дээ. Ингээ л бодохоор энэ түр хороо ямар зорилготой юм. Нямдорж л мэдэх байхдаа.

0  |  0
Зочин(78.175.229.24) 2019 оны 04 сарын 28

Түр хороо гэгчийг бүрдүүлж буй Нямдорж, Болд, Батзандан нарын улс төр явуулж амьдрах арга юм биз дээ, амьдрал муудаж байхад, өөр сэдэв яримаар юм даа

0  |  0
үнэн үү(66.181.187.253) 2019 оны 04 сарын 28

хурц баригдсан өдөр батзандан та хоёр тасарталаа уусан гэж үнэн үү?

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 04 сарын 28

aluurchin elbegdorj nygel ni nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. busdiig alj tamaldag hyzyygyi aluurchin ooroo ooriinhoo allagiin mahnii mashindaa tarchilj herchyylj yheh bolno. amidraldaa gutal oims omsoj yzyygyi baisan hodoonii guilgachin barilgiin tsereg bolj hotod ireed allaga hulgai luivraar tord garch mongoliig byhleer ni zalgichihaad ogij booljij, mongolchuudiig tavlan doromjilj am asuuj shoolj ineej, doromjilj baina. BURHANII ARIUN MELMIIGEES HYZYYGYI ALUURCHIN ELBEGDORJ MULTRAHGYI

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 04 сарын 28

aluurchin elbegdorj nygel ni nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. busdiig alj tamaldag hyzyygyi aluurchin ooroo ooriinhoo allagiin mahnii mashindaa tarchilj herchyylj yheh bolno. amidraldaa gutal oims omsoj yzyygyi baisan hodoonii guilgachin barilgiin tsereg bolj hotod ireed allaga hulgai luivraar tord garch mongoliig byhleer ni zalgichihaad ogij booljij, mongolchuudiig tavlan doromjilj am asuuj shoolj ineej, doromjilj baina. BURHANII ARIUN MELMIIGEES HYZYYGYI ALUURCHIN ELBEGDORJ MULTRAHGYI

0  |  0
Zochin(73.50.120.83) 2019 оны 04 сарын 28

Bold ene olon jil duugui baisnaa yagaad ih surhii hun bolood garaad irevee? Uuruu yag terbumtan bolson ? Ehner Ouynbileg ni delhii sununu gej yaj jujiglej hudal helj huurch ard olond Laa zarj ashig olson ! Geh met mash ih No toi hun bishuu? Neeh ch tsever hun bish dee.bas neg udur oimsoo gozolzuulaad yvah bii dee.

0  |  2
Unen(202.21.109.34) 2019 оны 04 сарын 28

Bold gishuund Mongolchuud bid talarhah estoi! Udiig hurtel ta 5 shig zorigtoi temtssen hun bitgii hel adguusch baihgui. Bugd l bugs doloogch, avilgach, huuramch, amia bodogch, luivarchid baisnig ilchilj ugsun gaviyatnuud. Sain tsag irj bgaa ni udruus udurt haragdaad setgel sanaa teneger saihan bna. Tanai shine namd amjilt husie!!!

2  |  0
тангад(64.119.22.118) 2019 оны 04 сарын 27

Болд өөрөө ингээд асуудалд орно өөрийнхөө хувийн банк ашиглаж дахин сонгогдож улс ард түмэн хохирох эрх чамд ирэхгүй

0  |  1
Medehgui(122.201.22.186) 2019 оны 04 сарын 27

ЭНЭ ТҮР ХОРООНД А.СҮХБАТ ТА ХОЁР ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА ГЭДЭГ ШИГ ХАРАГДААД БАЙНА.ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЭВ БОЛДОО ЧИ .ХҮНИЙ МУУ ҮЗЭХДЭЭ ДУРТАЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЖ МЭДНЭ ШҮҮ.

0  |  3
Matilda(156.0.212.8) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Ирген(202.126.89.197) 2019 оны 04 сарын 26

Болд бас удахгуй шалгуулна.баярлах болоогуй.

0  |  0
зочин(202.21.113.82) 2019 оны 04 сарын 26

бөх юу хийх вэ хэний гар хөл болох бол доо Сүхбат

0  |  2
Зочин(43.250.126.130) 2019 оны 04 сарын 26

Хойд Солонгост зэвсэг худалдсан чинь үнэн юм уу. Өөрийнхөө банкинд улсаас зээл авсан чинь үнэн юм уу Болдоо.

0  |  3
УРВАГЧ БОЛД(182.160.36.157) 2019 оны 04 сарын 27

БОЛД ГУАЙ ХЭНИЙ ДААЛГАРААР ТАГНУУЛЫН ГАЗРААР ОРОЛДООД БАЙНА.ХУРЦ ЧИНЬ ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЦЭН ЮМ БИШ ҮҮ?

0  |  4
zochin(202.9.43.150) 2019 оны 04 сарын 26

Yund bayarlab

0  |  1
зочин(202.70.34.38) 2019 оны 04 сарын 27

Чи гэсэн удахгүй хоригдох болноо Болдоо үнэн шударга байдаг бол чи гэсэн энэ хүнтэй адилхан болноо .Голомт банк яаж хүмүүсийг хохироосоноо мэддэг бол уу

0  |  6
Top