ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Өнөөдөр 2019.04.26. Монгол эх оронд маань нар 05 цаг 45 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн өдөр. АНУ-д Эх газрын армийн дурсгалын өдөр, Танзанид Нэгдсэн өдөр тохиож байна.

Энэ өдөр алдарт жүжигчин Жет Ли, АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп, Америкийн жүжигчин Чэннинг Татум, тив, дэлхийн аварга, Оросын гүйлтийн тамирчин Юлия Зарипова, “Формула 1” уралдааны нисгэгч, Данийл Квят зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1961 оны энэ өдөр БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид “БНХАУ болон БНМАУ-ын худалдааны гэрээ” байгуулав. Мөн “БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны харилцан бараа нийлүүлэх хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Гэрээний дагуу БНМАУ-аас БНХАУ-д морь, арьс, амьтны арьс, өлөн гэдэс болон бусад бараа, БНХАУ-аас БНМАУ-д торго дурдан, хувцас, арьсан бүтээгдэхүүн, цай, хөвөн, ноосон нэхмэл, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, барилгын материал, аж үйлдвэрийн түүхий эд, машины тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр тогтсон байна.

1985 оны энэ өдөр Бээжин-Улаанбаатарын олон улсын галт тэрэгний чиглэл ашиглалтад оров.

2004 оны энэ өдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Тэнгэрийн аман дахь ордонд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга Сюн Гуанкайтай уулзав. Тэд Хятад, Монголын хилийн аюулгүй байдлын талаар анх удаа уулзалт хийжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1963 оны энэ өдөр Ливи улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, Ливийн хаант улс байгуулагджээ. Мөн тэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.

1964 оны энэ өдөр Африкийн Танганьяка болон Занзибар улсууд нэгдэж, Танзани улсыг байгуулжээ.

2005 оны энэ өдөр Сирийн зэвсэгт хүчний 14 мянган цэрэг Ливаны анги нэгтгэлийн эсрэг тэмцэж, улмаар тус улсад хяналтаа тогтоогоод байсан Ливаны дарангуйлал 29 жилийн дараа эцэслэв.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно. Үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Энэ өдөр бүтээл туурвих, худалдаа хийх, бизнес эхлэхэд сайн. Харин мод таслах, байшингийн суурь тавихыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top